Ж.СҮХБААТАР: Надад гэмт хэргийн шинжтэй хийсэн зүйл байхгүй, ёс зүйн хариуцлага хүлээгээд чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна
10 сарын 2, 2023

 Засгийн газрын гишүүн, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар огцрох өргөдлөө өгсөн талаараа мэдээлэл өглөө.

          Тэрбээр “Миний бие Монгол Улсын сайд, Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад гаргасан. Энэ тухай МАН-ын бүлгийн хурал дээр журын нөхдөдөө тайлбарласан. Улстөрчийн хувьд болж буй асуудалтай холбоотой эргэлзээтэй байдал үүсэж, шалгалтын ажил явагдаж байна. Тиймээс ёс зүйн хариуцлага хүлээж байна. Анх томилогдоод ажиллаж байх үед Монгол Улсын Ерөнхий сайд “ёс зүйн өндөрлөг дээр МАН, засгийн газрын гишүүд байх ёстой” гэж хэлж байсан. Өнгөрсөн зун авлига, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль батлуулсан. Улстөрч хүн хэрэгт холбогдсон бол буруугүйгээ батлуулж, нэрээ цэвэрлэх хэрэв буруутай бол хэрэгт холбогдсоноо хүлээж авах ёстой. Надад гэмт хэргийн шинжтэй хийсэн зүйл байхгүй. Гэхдээ Засгийн газраас тавьсан зорилтыг хэрэгжүүлэх хэрэгжүүлэх хүрээнд хүлээж байгаа үүргийнхээ хүрээнд 2023 оны нийтийн тээврийн салбар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсвийг ерөнхийлөн захирагчаар ажилласан. Зорилтыг хэрэгжүүлэх явцад иргэдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн асуудал гарсан. Миний хувьд гүйцэтгэг, нийлүүлэгч байгууллагат зохих шаардлага тавьсан. Засгийн газрын түгжрэлийг бууруулахад гаргасан бодлого тодорхой болсон. Нийтийн тээвэр бол нэгдүгээр асуудал. Холбоос замын асуудал бол хоёрдугаар асуудал. Гуравдугаар асуудал бол замын хөдөлгөөн зохицуулалт. Түгжрэлийн үндэсний хорооны гурав дахь дарга нь би. Аж ахуйн асуудалд цөөхөн оролцож байсан нь үнэн. Улаанбаатар хотын хувьд нийт иргэдийн 64 хувь нь хувийн автомашинаар зорчиж байна. Нийтийн тээврийн салбарт ялангуяа нийслэлд хүнд байна. Миний бодсоноос хүнд байсан. 2022, 2023 онд 1000 гаруй автобус ашиглалтаас гарах болчихсон байсан. Яамгүй сайд учраас Улаанбаатар хот руу эрхээ шилжүүлсэн. Нууцад аваагүй. Тендерийн хуулийн хамаарахгүй байх нөхцөлд оруулсан. Өнгөрсөн оны улаан автобусыг худалдан авсан зарчмаараа зохион байгуулсан. Анх 500 чанартай автобус авъя гэж тооцож байсан боловч 300 автобус дутсан. Нэг удаагийнхаар асуудлаа шийдэх үү, ээлж дараалах уу гэдэг асуудал тулгарсан. Ингээд  800 болгочихъё гэдэг зорилт тавьж зүтгэсэн. Ингээд 600 дизель авах автобус тавигдсан. Daewoo руу бид баг явуулсан. Олон төрлийн брэндүүдтэй том компани. Зарим нь дампуурчихсан гэж ярьж байна. Монголд 14 дэх жилдээ автобус явуулж байгаа юм билээ. Daewoo компанийн чанар, нэр хүндэд би итгэсэн. Бүгдийг нь өөрөө нарийвчилж шалгагдсан. Ажлаа өгье гэж олон удаа бодсон. Эрүү шүүлт дор ажиллаж байгаа юм шиг мэдрэмж нэг биш удаа төрсөн. Гэвч би шантрахгүй байхыг өөрөө хүмүүст заадаг байсан хүн. Эцсийн мөч хүч хүртэл миний нэр хүнд талаар болсон ч энэ ажлыг дуусгах ёстой гэдэг бодолтой байлаа. Мэргэжлийн хүмүүс шалгаж тогтоох байх. хулгай мөртэй. Ямар нэгэн зүйл үлдэнэ. Түгжрэл гэдэг чинь сэдэв биш. Зам гүүр, сургууль, газар чөлөөлөлт. Ерөнхий сайдын явуулж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа ажил үнэ цэнтэй" гэв.