Хан-Уул дүүргийн Боловсролын салбар дахь “Шинэ санаачилга-Шилдэг туршлага” анхдугаар зөвлөгөөн зохион байгууллаа
10 сарын 2, 2023

Хан-Уул дүүргийн Боловсролын салбар дахь “Шинэ санаачилга-Шилдэг туршлага” анхдугаар зөвлөгөөнийг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн Захирал, Эрхлэгч, сургалтын менежерүүд оролцож, боловсролын салбар дахь шинэ санаачилга, шилдэг туршлагыг харилцан судаллаа. Зөвлөгөөнөөр нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн захирал Р.Өлзийхишиг, 63 дугаар сургуулийн захирал С.Эрдэнэбаатар, 121 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч В.Дэлгэрмаа, 32 дугаар сургуулийн сургалтын менежер Д.Наранзул нар илтгэл тавьж оролцов.