ХАН-УУЛ ДҮҮРЭГ ХОГ ТЭЭВРИЙН ТАВАН АВТОМАШИНААР ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙЛЭЭ
9 сарын 12, 2023

 Хан-Уул дүүрэг хог тээврийн байгууллагуудынхаа үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр жил бүр хог тээврийн автомашины парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийж ирсэн.

Тухайлбал дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөр, “Хоггүй Хан-Уул” аяны хүрээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар 2021-2023 онд хог тээврийн 28 автомашинаар парк шинэчлэл хийсэн. Тодруулбал:

  • 2021 онд 8тн хог шахаж ачих үйлдэлтэй 4 камаз,
  • 2022 онд 5тн хог шахаж ачих үйлдэлтэй Hyundai HD 78 маркийн 6, автомашин, тусгай зориулалтын 2 автомашин,
  • 2023 оны нэгдүгээр сард 11 автомашинаар тус тус парк шинэчлэл хийсэн бол өнөөдөр дахин 5 хог тээврийн автомашиныг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тохижилт үйлчилгээний байгууллагууддаа хүлээлгэн өглөө.