Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит залуучуудын аварга шалгарлуулах яармагийн бүсийн тэмцээнд 6,8 дугаар хорооны баг тэргүүн байр эзэллээ
6 сарын 19, 2023

Хан-Уул дүүргийн Яармагийн бүсийн залуучуудын cагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд 4, 5, 6, 7, 8, 23, 24 дүгээр хороодын 16 багийн 160 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, 6, 8 дугаар хорооны баг тамирчид дүүргийн аварга шалгаруулах шигшээ тоглолтод оролцох эрхээ авлаа.

18-25 насны ангилалд:

  • Тэргүүн байрт Д.Алимаа Засаг даргатай 8 дугаар хорооны баг тамирчид
  • Дэд байрт О.Ганхуяг Засаг даргатай 4 дүгээр хорооны баг тамирчид
  • Гутгаар байрт Ш.Отгон Засаг даргатай 7 дугаар хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.

26-аас дээш насны ангилалд:

  • Тэргүүн байрт Б.Сугар Засаг даргатай 6 дугаар хорооны баг тамирчид
  • Дэд байрт А.Отгон-Эрдэнэ Засаг даргатай 24 дүгээр хорооны баг тамирчид Гутгаар байрт Ш.Отгон Засаг даргатай 7 дугаар хорооны баг тамирчид тус тус шалгарч, алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдлаа.

Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан гардуулж, яармагийн бүсийн шилдгээр шалгарсан баг тамирчдад баяр хүргэн шигшээ тоглолтод амжилттай оролцохыг хүслээ.