Хүчингийн хэргээр хоригдсон DZ man-ий ялыг 3 жил болгов
6 сарын 21, 2018

    Бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр есөн жилийн хорих ял аван хоригдоод байгаа Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, яруу найрагч, доктор Б.Дашзэвэгт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг гурван жил болгон өөрчилжээ. Түүний өмгөөлөгчийн гаргасан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлт, шүүгдэгчийн 74 настай байдал зэргийг харгалзан үзэж ийм шийдвэр гаргасан байна.