“Аниргүй орчин” киноны дундуур идэж уувал эвгүй байдалд орно
4 сарын 16, 2018

Хүмүүсийг агнадаг, чимээнд мэдрэг мангасуудын тухай “Аниргүй орчин” аймшгийн кино нээлтээ хийснээс хойш АНУ-ын бокс оффист 50 сая ам. долларын орлого олоод байгаа билээ. 

Киноны гол үйл явдал амьд үлдэхийн тулд аль болох чимээ гаргалгүй амьдрах нэгэн гэр бүлийн түүхээс эхэлнэ. 

“Аниргүй орчин” Америкийн бокс оффисыг орлогоороо тэргүүлэхтэй зэрэгцэн  кинотеатрын попкорн болон зуушны орлого огцом буурчээ. 

Америкийн жүжигчин Жон Красинскигийн найруулж, эхнэр Эмили Блантын хамт гол дүрд нь тоглосон тус аймшгийн кинонд харилцан яриа маш бага гарах ба киноны туршид сэтгэл түгшээсэн чимээгүй орчин ноёрхдог. 

“Аниргүй орчин” Америкийн бокс оффисыг орлогоороо тэргүүлэхтэй зэрэгцэн  кинотеатрын попкорн болон зуушны орлого огцом буурчээ. Учир нь нэртэйгээ адил анир чимээгүй орчинд үйл явдал нь өрнөх тус киноны үзвэрийн үеэр өчүүхэн чимээ ч үзэгчдийг бухимдуулах аж. 

Үзэгчид үзвэрийн үеэр чимээ гарган юм идэж уусан, тэр байтугай чангахан амьсгалсан хүн хүртэл олны эгдүүцлийг хүргэж байсан талаар ярьсан бол  нийгмийн сүлжээний хэрэглэгчид “Аниргүй орчин” кино үзвэрийн үеэр юу болсон талаараа хуваалцсаар байна.

Твиттер хэрэглэгч Дэйн Кардиэл, “Аниргүй орчин дундуур попкорноо идэх гэж маш их ядарлаа.” хэмээн бичсэн бол Лесли Хюн хэмээх хэрэглэгч, “Аниргүй орчинг үзсэн хугацааныхаа 95 хувийг айж, 5 хувийг кинон дээр ямар нэг чимээ гарч, попкорноо идэх боломж гарахыг хүлээж өнгөрөөлөө.” гэж бичжээ.

Маш олон үзэгч тус кино нь кинотеатрын танхимд байсан үзэгчдэд онцгой бөгөөд эерэг нөлөө үзүүллээ гэж үзсэн ба кинонд сонсголын бэрхшээлтэй охиныг гол дүрд тоглуулсанд баярлаж байгаагаа ч илэрхийлжээ.

14 настай Миллисент Симмондсын жүжиглэлт олны талархлыг хүлээсэн ба тэрээр өмнө нь Жуллиан Мурын хамт "Wonderstruck" уран сайхны кинонд тоглож байсан билээ.

“Аниргүй орчин” киноны зохиолыг бичилцсэн Скотт Бэк, “Тэр зураг авалтан дээр ирээд л бүгдэд маань дохионы хэл зааж өгсөн. Маш гайхалтай байсан. Миллисент кинонд гүн гүнзгий агуулга нэмж өгсөн.” хэмээн ярьжээ.