Баянхонгор аймгийн аварга шалгаруулах Засагчлалын тэмцээн ирэх сарын 2-3-ны өдрүүдэд болохоор товлогджээ. Тэмцээн уламжлал ёсоор говь хангай хосолсон үзэсгэлэнт нутгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн газрын нэг Жаргалант сумын Биндэръяа хөх нууранд болно.
ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болох ёстой ч ирэх сарын 18-н хүртэл хойшлов. Эл шүүх хурал хоёрдахь удаагаа хойшлоод байна.
“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлагаар эхэлж, 2016 оноос эхлэн “Цэргийн албаны тухай Монгол Улсын хууль”-д “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт болж, хуулийн дагуу цэргийн алба хаах хэлбэр болсон юм.
Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд 3 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд тохиож байгаа юм.
НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан төлөөлөгчдийн 60 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм.
Цас их орсон, өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд их хэмжээний цас хуримтлагдсан газруудад урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан шар усны үер буух эрсдэлтэй байна.
Иргэд зам товчлох, цаг хожих зэргээр гол мөрний мөсөн дээгүүр мал тууварлаж, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчих тохиолдол гардаг. Гэтэл гол мөрний мөсний зузаан харилцан адилгүйн улмаас мөс цөмөрч, улмаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гардаг юм.
“Урвуулагч” хэмээх Шаргачин гахай жилийн эхний барилдаан болох “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2019 оны гуравдугаар сарын 01-нд Бөхийн өргөөнд болно.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломментай уулзаж, санал солилцов.
Америкийн кино академийн 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос-Анжелесийн Долби театрт улаан хивсний ёслолоос.
АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод “Оскар”-ын шагнал гардуулах ёслол эхэллээ. Шагнал гардуулах ёслолыг телевизийн “ABC” суваг шууд дамжуулж байна.
Монголын боксын шигшээ багийн залуу тамирчид ЗХУ-ын баатар Д.Шопоковын дурсгалд зориулсан олон улсын тэмцээнээс нэг алт, нэг хүрэл медаль хүртлээ.
Жүдо бөхийн Дюсселдорфын их дуулгын тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас 19 тамирчин оролцсон. Тэднээс дөрвөн тамирчин медаль хүртлээ. Тодруулбал,
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах тушаал гаргасан.
Бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн түүхт 80 жил, Эрэн хайх, аврах ангийн 45 жилийн ойг тохиолдуулан Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл, бичгийн шалгалтын /МХБШ/ босго оноог 400 байхаар тогтоосон байгаа билээ.
Онцгой байдлын ерөнхий газраас “Хойд бүсийн Онцгой байдлын газрын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг”-ийг Булган аймгийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.
Дэлхийн улс орнуудад менингококкт халдвар жилд дунджаар 500.000-1.200.000 тохиолдол бүртгэгдэж, 50-135 мянган хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Манай улсад 1950 оноос хойш менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт бүртгэгдсэн байдаг.
Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн байгуулсан "Шинэ Монгол Харүмафүжи" сургуулиас Япон улсын "Зүрх хамгаалах төсөл"-тэй хамтарч эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.
Шороон нохой жилийн битүүнд дээрхийн гэгээнтэн Эрдэнэ Зая Бандида гэгээний VII дүр Лувсанданзанпүлжинжигмэд хутагт таалал төгсчээ. Буяны ажлын хүрээнд энэ сарын 13-15-нд "Гонзог" ерөөл буян хурааж, Архангай аймагт нутаглуулах болсон тухай Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам-ыг хүлээн авч уулзаж, гарч буй гахай жилд Монгол, БНСУ-ын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, “стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд чиглэсэн хоёр талын улс төрийн яриа хэлэлцээ
“U-23” насны Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн сонгон шалгаруулах журамд тус тус заасны дагуу Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 1 сул орон тоонд, Захиргааны хэргийн
НӨАТ-ын урамшууллын 2019 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол хоёрдугаар сарын 17-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Уг чансааг улсын харцага О.Хангай тэргүүлж байгаа бол удаах байрт улсын харцага Б.Бат-Өлзий бичигджээ.
Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ой маргааш тохионо. Энэ өдрийг тохиолдуулан МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргө
Сар шинийн баярын үeэр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай өнөөдөр цахим хурал хийлээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын даргаар сонгогдсон. Түүний оронд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшүүллээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай“ тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох асуудлын хэлэлцлээ. Түүнийг нийт гишүүдийн 95.2 хувиар дэмжин УИХ-ын даргаар сонголоо. Ийнхүү түүнд УИХ-ын даргын тамгыг гардуулан өглөө.