Байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэнгүй
5 сарын 8, 2018

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуалдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн АТГ-ын дарга, дэд дарга нарыг солих асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон байнгын хорооны гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа учраас дэмжсэнгүй. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг гишүүд дэмжсэн тул чуулганы хуралдаанаар хэлэлцэхэээр болсон юм. Үүгээр Байнгын хорооны хурал өндөрлөв.

А.ДЭЛГЭР