О.Насанбурмаа ФИЛА-гаас шинэчлэн гаргасан дэлхийн чансааг тэргүүлжээ
11 сарын 13, 2018

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо/ФИЛА/-ноос Будапештын ДАШТ-ий үр дүнг харгалзан дэлхийн чансааг албан ёсоор гаргасан байна.


ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэж, Унгарын дэвжээнд үзүүрлэсэн гавьяат тамирчин О.Насанбурмаа эмэгтэйчүүдийн 72 кг-д 53 оноогоор дэлхийн чансааг тэргүүллээ. Түүнээс гадна манай эмэгтэй бөхчүүдээс дэлхийн чансааны айргийн тавд дөрөв, эхний 20-д найман тамирчин багтжээ. 


Тодруулбал, 50 кг-д Э.Нарангэрэл 51 оноогоор тав, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа 53 оноогоор гурав, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг 54 оноогоор гурав, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг 27 оноогоор 14, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 65 оноогоор гурав, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Гантуяа нар 33 оноогоор 11, 12 дугаар байр, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа 34 оноогоор ес, 65 кг-д ОУХМ Э.Цэвэгмид 18 оноогоор 17, 68 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 34 оноогоор наймд, 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг 30 оноогоор, 76 кг-д ОУХМ Г.Наранчимэг 30 оноогоор тус тус 11 дүгээр байрт бичигджээ.