Д.Хүрэлбаатарын асуудлыг АТГ болон хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
11 сарын 20, 2018

Үндэсний аудитын газрын дарга, ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын хамаарал бүхий "Цэн стайл" компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан нь нотлогдсон. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга М.Энхболд ерөнхий аудиторыг дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардсан юм.

Тэгвэл Д.Хүрэлбаатар эрхээсээ түдгэлзэн шалгуулах өргөдлөө УИХ-д гаргасан байна.Улмаар түүний асуудлыг АТГ болон хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.