Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн үйл ажиллагааны түвшинд гарган улсын дүнг нэгтгэжээ
12 сарын 11, 2018

​​2018 оны эхний 10 сард хөдөлмөрийн зах зээлд гарч буй үндсэн өөрчлөлтийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн үйл ажиллагааны түвшинд гарган улсын дүнг нэгтгэсэн болно.

1 Ажил хайгч иргэн

2018 оны 10 сарын байдлаар аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд ажил идэвхтэй хайж буй ажил хайгч иргэдийн тоо 39182 болж өмнөх сараас 5159 хүнээр буюу 15.1 пунктээр өссөн ба өмнөх оны мөн үеэс 5833 хүнээр буюу 17,4 пунктээр өссөн байна.

      Нийт ажил хайгч иргэдийн 6142 буюу 15,7 хувь нь Баруун бүсэд, 7876 буюу 20,1 хувь нь Хангайн бүсэд 5902 буюу 15,1 хувь нь Төвийн бүсэд, 3278 буюу 8,4 хувь нь Зүүн бүсэд, 15984 буюу 40,8 хувь нь Улаанбаатарт байна.

Ажил хайгч иргэд: насаар, хүйсээр

Ажил хайгч иргэдийг насны бүлгээр авч үзвэл 16,7 хувь буюу 6536 нь15-24 насны, 37,5 хувь буюу 14674 нь 25-34 насны, 25,9 хувь буюу 10149 нь 35-44 насны, 16 хувь буюу 6266 нь 45-54 насны, 3,1 хувь буюу 1231 нь 55-59 насны, 0,8 хувь буюу 326 нь 60-аас дээш насныхан эзэлж байна.

.Ажил хайгч иргэд: боловсролоор

       Нийт ажил хайгч иргэдийн 465 буюу 1.2 хувь нь магистр, доктор, 10480 буюу 26,7 хувь нь дипломын болон баклаврын, 1876 буюу 4.8 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 2277 буюу 5,8 хувь нь техникийн болон мэргэжлийн,20506 буюу 52,3 хувь нь бүрэн дунд, 2242 буюу 5.7 хувь нь суурь, 817 буюу 2,1 хувь нь бага, 519 буюу 1,3 хувь нь боловсролгүй иргэд эзэлж байна.

2.Бүртгэлтэй ажилгүй иргэд

2018 оны 10 сарын байдлаар аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 27252 болж өмнөх сараас 3071 хүнээр буюу 12,7 пунктээр өссөн ба өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл: өмнөх оны мөн үеэс 3053 хүнээр буюу 12,6 пунктээр өссөн байна

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 4312 буюу 15,8 хувь нь Баруун бүсэд, 5681 буюу 20,8 хувь нь Хангайн бүсэд 4367 буюу 16 хувь нь Төвийн бүсэд, 2550 буюу 9,4 хувь нь Зүүн бүсэд, 10342 буюу 37,9 хувь нь Улаанбаатарт байна

Бүртгэлтэй ажилгүй иргэд: насаар, хүйсээр

Бүртгэлтэй ажилгүй иргэдийг насны бүлгээр авч үзвэл 19.3 хувь буюу 5257 нь15-24 насны, 38.2 хувь буюу 10422 нь 25-34 насны, 24,2 хувь буюу 6599 нь 35-44 насны, 14.5 хувь буюу 3958 нь 45-54 насны, 2,9 хувь буюу 795 нь 55-59 насны, 0.8 хувь буюу 221 нь 60-аас дээш насныхан эзэлж байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэд: боловсролоор

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 323 буюу 1,2 хувь нь магистр, доктор, 8006 буюу 29,4 хувь нь дипломын болон баклаврын, 1288 буюу 4.7 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 1699 буюу 6.2 хувь нь техникийн болон мэргэжлийн, 13543 буюу 49,7 хувь нь бүрэн дунд, 1521 буюу 5.6 хувь нь суурь, 531 буюу 1,9 хувь нь бага, 341 буюу 1,3 хувь нь боловсролгүй иргэд эзэлж байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 14381 буюу 52.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

3 Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ:

Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлсэн байдлыг 2018 оны 10 дугаар сарын байдлаар авч үзвэл:

Ганцаарчилсан зөвлөгөө авсан иргэд боловсролын түвшинг харуулбал:

Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээ авсан байдлыг байршилаар харуулвал:

Аймаг, дүүрэг, байгууллагаар

Ганцаарчилсан зөвлөгөө авсан хүний тоо

Бүлгийн сургалт, зөвлөгөө авсан хүний тоо

1 Баруун бүс-Дүн 3148 3309

2 Баян-Өлгий 749 1272

3 Говь-Алтай 593 37

4 Завхан 413 300

5 Увс 791 183

6 Ховд 602 1517

7 Хангайн бүс-Дүн 3591 4529

8 Архангай 551 315

9 Баянхонгор 519 96

10 Булган 544 38

11 Орхон 368 747 

12 Хөвсгөл 869 2189

13 Өвөрхангай 740 1144

14 Төвийн бүс-Дүн 2963 5597

15 Говьсүмбэр 192 368

16 Дархан-Уул 873 1839

17 Дорноговь 239 371

18 Дундговь 336 638

19 Сэлэнгэ 624 1181 

20 Төв 439 894

21 Өмнөговь 260 306

22 Зүүн бүс-Дүн 2152 1834

23 Дорнод 701 498

24 Сүхбаатар 389 524

25 Хэнтий 1062 812

26 Улаанбаатар 13988 14803

27 Багануур 260 

28 Багахангай 117 

29 Баянгол 1730 

30 Баянзүрх 2749

31 Налайх 275

32 Сонгинохайрхан 3675

33 Сүхбаатар 1930

34 Хан-Уул 1543

35 Чингэлтэй 1709

36 УЛСЫН ДҮН 25842 30072

4.Ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрны захиалга:

2018 оны 10 сард ажил олгогчдоос нийт 51643 ажлын байрны захиалга ирүүлсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тайлант хугацаанд ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрны захиалга 12504-өөр буюу 31,9 хувиар өссөн байна.

Ажлын байрны захиалгыг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар 2018 оны 10-р сарын байдлаар авч үзвэл дараах байдалтай байна.

Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал

Ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрны захиалгын тоо

Эзлэх хувь /%/

1 Хөдөө аж ахуй, загас барилт, ан агнуур 3490 6.8

2 Уул уурхай олборлолт 3974 7.7

3 Боловсруулах үйлдвэр 4610 8.9

4 Цахилгаан, хий, уур агааржуулалт 535 1.0

5 Усны хангамж бохир ус зайлуулах систем хог хаягдал 432 0.8

6 Барилга 6130 11.9

7 Бөөний ба жижиглэнгийн худалдаа үйлчилгээ 1731 3.4

8 Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа 752 1.5

9 Зочид буудал, зоогийн газар 1722 3.3

10 Мэдээлэл холбоо 372 0.7

11 Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа 928 1.8

12 Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа 23 0.0

13 Мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа 67 0.1

14 Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа 1393 2.7

15 Төрийн удирдлага болон батлан хамгаалах үйл ажиллагаа 1075 2.1

16 Боловсрол 2847 5.5

17 Эрүүл мэнд, нийгмийн халамж 3215 6.2

18 Урлаг үзвэр тоглоом наадам 346 0.7

19 Үйлчилгээний бусад үйл ажиллагаа 17606 34.1

20 Хүн хөлслөн ажиллуулдаг, өрхийн аж ахуй 341 0.7

21 Олон улсын байгууллага суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа 54 0.1

51643 100 

Ажлын байрны захиалгыг ажил мэргэжлийн ангиллаар авч үзвэл дараах байдалтай байна.

Ажил мэргэжлийн ангилал

Ажил олгогч доос ирүүлсэн ажлын байрны захиалгын тоо

Эзлэх хувь /%/

1 Менежер 3164 6.1

2 Мэргэжилтэн 8205 15.9

3 Техникч болон туслах /дэд мэргэжилтэн/ 6012 11.6

4 Контор үйлчилгээний ажилтан 3405 6.6

5 Худалдаа үйлчилгээний ажилтан 7214 14.0

6 ХАА, загас ан агнуурын ажилтан 2147 4.2

7 Үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан 9076 17.6

8 Суурин төхөөрөг, машин механизмын операторч, угсрагч 2696 5.2

9 Энгийн ажил, мэргэжил 9390 18.2

10 Зэвсэгт хүчний ажил, мэргэжил 334 0.6

ДҮН 51643 100

5. Ажилд зуучлах үйлчилгээ:

      2017 оны 10 сарын байдлаар Ажил олгогчдоос нийт 51643 ажлын байрны захиалга ирүүлсэнээс 31558 иргэнийг эдгээр ажлын байранд ажилд зуучлан оруулсан байна. Энэ нь ажлын байрны ашиглалт 61,1 хувьтай байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ажилд зуучлан оруулсан хүний тоо 5791 хүнээр буюу 22,4 пунктээр өссөн үзүүлэлттэй байна.

Ажилд зуучлагдсан иргэдийг байршил, хүйсээр харуулвал

Бүгд

Эмэгтэй

1 Баруун бүс 4184 1876

2 Баян-Өлгий 764 237

3 Говь-Алтай 584 273

4 Завхан 894 463

5 Увс 789 355

6 Ховд 1153 548

7 Хангайн бүс 6079 3080

8 Архангай 854 412

9 Баянхонгор 767 381

10 Булган 1228 512

11 Орхон 1231 734

12 Өвөрхангай 963 485

13 Хөвсгөл 1036 556

14 Төвийн бүс 4876 2320 

15 Говьсүмбэр 368 177

16 Дархан-Уул 707 318

17 Дорноговь 539 227

18 Дундговь 589 248

19 Өмнөговь 726 381

20 Сэлэнгэ 964 490

21 Төв 983 479

22 Зүүн бүс 2816 1277

23 Дорнод 1081 422

24 Сүхбаатар 777 363 

25 Хэнтий 958 492 

26 Улаанбаатар 13603 7125

27 Хан-Уул 1673 908

28 Багануур 434 216

29 Баянзүрх 3138 1707

30 Налайх 463 206

31 Баянгол 1393 684

32 Сүхбаатар 1780 958

33 Чингэлтэй 1275 658

34 Багахангай 162 74

35 Сонгинохайрхан 3285 1714

36 УЛСЫН ДҮН 31558 15678 

Нийт ажилд зуучлагдан орсон иргэдийг ажил мэргэжлийн ангиллаар авч үзвэл:

6,Шинээр бий болсон ажлын байр

       Улсын хэмжээнд 2018 оны 10 сард нийт 19000 ажлын шинэ байр бий болж, түүнд ажилгүй иргэдийг бүрэн байршуулсан байна.

Тайлант хугацаанд нийт 19000 ажлын шинэ байрыг бүртгэж тухайн ажлын байранд ажилд орсон иргэдийн мэдээллээр баталгаажуулсан байна. Ажлын шинэ байранд ажилд орсон иргэдийг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл 455 хүнээр буурч 2,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Нийт бий болсон шинэ ажлын байрыг ажил мэргэжлийн ангиллаар авч үзвэл: