Байт харвааны Оны шилдгүүд тодорлоо
12 сарын 19, 2018

Монголын байт харвааны холбоо /МБХХ/-ноос 2018 оны шилдгүүдээ тодруулан урамшуулжээ.

Энэ онд олон улсын стандартад нийцсэн байт харвааны 360 задгай талбайтай болж, Азийн наадамд БНСУ-ын багийг ялснаар шагналт дөрөвдүгээр байранд орсон зэрэг байтынхан томоохон амжилтаар шинэ оноо угтаж байна. “Токио 2020” олимпийн наадмын эрхийн тэмцээн он гараад эхэлнэ.

2018 оны шилдгүүдийг танилцуулж байна. МБХХ-ны 2018 оны “Шилдэг тамирчин”-аар ОУХМ Б.Отгонболд шалгарсан бол “Шилдэг зүтгэлтэн”-ээр холбооны ерөнхийлөгч П.Цагааныг шалгаруулсан байна. Шилдэг шүүгчээр Олон улсын шүүгч Э.Саруул, Шилдэг дасгалжуулагчаар Алдар спорт клубын дасгалжуулагч Б.Ганзориг тодорлоо.