М.ЭНХБОЛД: МАН-ЫН БАЙРЫГ ШАТААГААД ЯВЖ БАЙСАН БАТЗАНДАНТАЙ НИЙЛЖ МАНАН БАЙГУУЛААД ЯВЖ БАЙГАА ХҮМҮҮС
12 сарын 19, 2018

Хурлын үеэр УИХ-ын дарга М.Энхболд өөрийн албан ёсны твиттер хуудастаа оруулсан жиргээ, хэлсэн үгийг хүргэе. 

Тэрбээр "Энэ тахимд 60 тэрбумын схемээр томилогдсон хүн байна уу. Байхгүй. Хууль хяналтын байгууллага олон удаа шалгаад хэрэгсэхгүй болгосон зүйлээр мөн ч олон удаа улс төр хийлээ дээ. Үүнийгээ одоо дуусгах цаг болсон. Харин бодитой том асуудал гараад ирлээ шүү.

2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн МАН, АН багууд нийлээд над руу дайрч эхэлсэн. Сонгуульд өрсөлдөж байхдаа сөрөг хүчиндээ хэлүүлээгүй муу үгээр хэлүүлж, журмын нөхдөдөө сийчүүлж байна.

Хэнээс ч мөнгө авч албан тушаалд томилоогүй гэдгийг хариуцлагатай хэлье. Одоо үүнийгээ ил тод ярих цаг болсон. МАН-ын байрыг шатаагаад явж байсан Батзандантай нийлж МАНАН байгуулаад явж байгаа хүмүүс та нар шүү.

2016 онд үнэмлэхүй ялалт авчраад өөрөө Ерөнхий сайд болоогүй нь буруу гэж намын дарга хэллээ. Бүгдээрээ ярилцаад шийдсэн. Харин У.Хүрэлсүх дарга та 2016 онд нэр дэвшээд намдаа нэг суудал авчирсан бол би тэр үед Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх боломжтой байсан.

Миний бие МАН-ын даргаар хоёр удаа ажиллахдаа хэн нэгний үгэнд, хэн нэгний ятгалгад орж өөийнхөө бодлын, өөрийнхөө намын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж байгаагүй гэдгийг хатуу хэлье!" гэжээ.