МАН: 60 тэрбум, ЖДҮХС-тай холбоотой асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулах нь зүйтэй
12 сарын 20, 2018

МАН-ын газрын дарга Б.Баярбаатар, "70 орчим гишүүн асуулт асууж, санал хэлсэн. МАН бол хамтын шийдвэр гаргадаг нам. Намын дарга өөрийн эрхийн хүрээнд УИХ-ын даргыг хүсэлтээрээ чөлөөлөгдөхийг хүссэн. Үүнийг нь Бага хурлаар дэмжих эсэхийг хэлэлцсэн. Намын эв нэгдэл чухал. МАН-ын дарга ч мөн эв нэгдэл бол бидний үнэт зүйл гэж хэлдэг. Гэхдээ энэ нь шударга ёсонд тулгуурласан эв нэгдэл байх ёстой. Тиймээс шударга ёс нэгдүгээрт байна. Аливаа улстөрийн нам нийгмийн сэтгэл зүй дээр тулгуурлан хамтын шийдвэрээ гаргаж байх ёстой.

Бага хурлын 11 гишүүнийг чөлөөлж, орных нь хүнийг томилсон. Нийслэлд нэг квот сул байсан тул хүн томилсон. Үүнийг холбогдох хууль, намын дүрмийн дагуу шийдвэрлэсэн. Бага хурлаар дотооддоо болох, болохгүйгээ илэн далангүй ярьсан үр дүнтэй хурал болсон. Намын дүрмэнд намаас хөөх тухай нэг ч үг байхгүй. Тэр тухай яриа болоогүй. Өчигдөр МАН-ын Бага хурлаас гаргасан тогтоол:

  1. 60 тэрбум, ЖДҮХС-тай холбоотой асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулах нь зүйтэй.
  2. Авлига, хууль зөрчсөн үйлдэлтэй хатуу тэмцэж, шударга ёсыг тогтооно" хэмээн танилцууллаа.