Арван аймагт сурагчдын амралтыг сунгалаа
1 сарын 23, 2019

Хоёр аймагт H1N1 вирусын халдварын улмаас өвчин нь хүндэрч хүн нас барсан тухай мэдээлэл гарсан.

Тэгвэл томуу, томуу төст өвчин нь одоогийн байдлаар нийт 10 аймагт халдвар өндөр байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор сурагчдын амралтыг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргаад байна. Боловсролын газраас салбарын сайдад хүсэлт илгээсний дагуу сургууль, цэцэрлэгүүд түр хугацаагаар амарсан. Тэдгээрт ажилладаг эмч нарыг Эрүүл мэндийн байгууллагуудад дайчлан ажиллуулж байгаа аж. Нөгөө талаас улсын хэмжээнд 10 аймгийн Боловсролын хэлтэс, Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ сарын 21-нд хичээллэж эхлэх байсан орон нутгийн сурагчдын амралтыг хоёрдугаар сарын 4-н хүртэл ийнхүү сунгалаа. Харин энэ хугацаанд хүүхдийн сурлагын хоцрогдлыг нөхөх үүргийг аймгийн Боловсролын хэлтсүүд хариуцах юм байна. БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир "Тухайн аймгийн мэргэжлийн арга зүйч нар арга зүйгээр хангана. Ингэснээр энэ агуулгыг ингэж нөхнө, бие даалтаар хийнэ гээд бүхий л нарийвчилсан заавар, зөвлөгөө өгнө. Уг ажлыг ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд гардан зохион байгуулна" гэв.