“U-23” насны Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно.
МЧБХ-ноос тус тэмцээнд оролцох Монголын тамирчдыг сонгох "Сорил" тэмцээнийг өнөөдөр "Буянт-Ухаа" спортын ордонд зохион байгуулж байна.
Тэмцээнд 1996-2000 онд төрсөн тамирчид оролцож буй бөгөөд 2001 онд төрсөн тамирчид эцэг эхийн зөвшөөрөл, эмчийн магадлагаагаар орж байгаа юм.