“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлагаар эхэлж, 2016 оноос эхлэн “Цэргийн албаны тухай Монгол Улсын хууль”-д “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт болж, хуулийн дагуу цэргийн алба хаах хэлбэр болсон юм.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр оюутан залуусын иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг олгож, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал ажил болсон. Мөн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн.
“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлд
- Их, дээд сургуулийн бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны оюутнууд /2.8-аас дээш голч дүнтэй/
- 18 нас нас хүрсэн оюутан, сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб дээр 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл бүртгэнэ.
- Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу бие бялдар, эрүүл мэндийн үзлэгт хамруулан сонгон шалгаруулна.
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан, залуус дараах бичиг баримт бүртгүүлнэ.
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Оюутны үнэмлэх
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /Сүүлийн нэг жил даатгал төлөгдсөн байх/
- Сургуулийн тодорхойлолт /”Оюутан цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрөл/
- Сурлагын дүнгийн хүснэгт /гол дүн 2.8аас дээш байх/
- Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
“Оюутан цэрэг” сургалт нь оюутан, залуусыг цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болгон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаа ач холбогдолтой юм.