Этиопын иргэний агаарын тээврийн нисэх онгоц өчигдөр осолдож 157 хүний амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болоод байгаа билээ. Тэгвэл энэ нь сүүлийн таван сарын дотор "Boeing 737 Max 8" загварын нисэх онгоц хоёр дахь удаагаа осолдсон тохиолдол болж байна. Тэгвэл МИАТ компанийн энэ жил шинээр түрээслэх гурван онгоц "Boeing 737 Max" загварынх бөгөөд өнгөрсөн сарын 1-нд Монголд ирсэн бөгөөд онгоц нислэг үйлдэж байгаа юм. Ирэх тав болон 11 дүгээр сард шинээр түрээслэх онгоцууд ч энэ загварын онгоцууд байх юм. Уг асуудлаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, "Индонезид болсон ослын шалтгаан 100 хувь эцэслэж гараагүй байна. Мөн өчигдөр болсон ослын шалтгаан гарах болоогүй ч бид Boeing компанид хандан тайлбар хүсээд байна. Одоогоор хариу ирээгүй байгаа тул бид өнөөдрөөс эхлэн "Boeing 737 Max 8" загварын сүүлд ирсэн онгоцны нислэгийг түр зогсоох шийдвэр гаргалаа" гэжээ.
Холбоотой мэдээ