Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын VIII ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан улсыг зорьсон байна. Манай улс 2012 оноос тус улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлжээ. Өмнө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2013 онд Өмнөд Суданд айлчилж, энхийг сахиулах ажиллагааны явцтай танилцаж байсан юм.
Холбоотой мэдээ