А. Цэрэнсодном: Цагдаа нар мэргэшсэн хуулийн байгуулагыг удирдаад байхаар “Хонгил үүсэх” нөхцөл бүрдээд байна
4 сарын 2, 2019

Ерөнхийлөгч прокурор А.Цэрэнсодномыг Улсын прокурорын орлогчоор ажиллуулахаар санал болгосон ч тэрээр 500 сая төгрөг бусдаад нэхэж байгаа бичлэг сошиалаар цацагдсан. Тиймээс Ерөнхийлөгч түүний нэрийг эргүүлэн татсан юм. Өөртэй нь холбоотой эдгээр асуудлаар тэрээр Өдрийн сонинд ярилцлага өгсөн байна. Ярилцлагадаа дурдсан түүний онцлох зүйлүүдийг хүргэе.

-Намайг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга дуудлаа. Яваад очсон чинь “Өөрийн чинь нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий прокурорын орлогчид дэвшүүлэхээр боллоо. Шат шатандаа хэлэлцэгдэх байх” гэсэн.

-Ерөнхийлөгч намайг нэр дэвшүүлэх санал оруулсан гэдгийг дуулсны маргааш буюу гурвдугаар сарын 26-ны өдөр зарим хэвлэлээр намайг хүнээс мөнгө нэхсэн гэх гарч ирсэн л дээ. Зарим сайт, болон пэйжээр гарсан. Энэ бол гүтгэлэг. Ийм бичлэгийг хэн ч хийчихдэг болсон цаг. Хэрвээ ийм зүйл байсан бол намайг нэр дэвшүүлэх гэж дуудсан Ерөнхийлөгчийн Тамгын газарт шууд л мэдэгдэнэ шүү дээ.

-Тэр бичлэгийг манай прокурорын байгууллагаас гарсан гэж хүмүүс хэлээд байгаа. Би ч гэсэн тэгж хардаж байна. Прокурорын байгууллага чинь мөрдөн шалгах нууц ажиллагааны зөвшөөрлийг өгдөг. Тэр утгаараа прокурорын байгууллага дотроосоо хийсэн эвлүүлэг байх.

-Захын хүн сонсоод монтажилж засварласныг нь мэдэх байх. Ялангуяа тоонуудыг хүч оруулах гэж хийсэн юм шиг байгаа юм.

-Тэр ярьж байгаа нь миний дууг сайн хуулсан байна лээ. Яг л мөн юм шиг. Би өөрөө хүртэл андуурмаар. Гэхдээ яг тэр тооны асуудал дээр миний хоолойг алдсан байсан. Тэрүүгээр нь эвлүүлэг гэдгийг нь мэргэжлийн хүмүүс, компьютерт оруулж хэлж өгсөн.

-Г.Наранхүү гэдэг хүн дээр дурдсан өнөөх ноцтой хэргээ хаацайлуулах гэж авлигад олон сая доллар өгсөн талаараа надад хэлчихсэн учраас тэр асуудал сөхөгдөхөөс эмээж, болгоомжилсон байхыг үгүйсгэхгүй. Би тэр асуудлыг нь сонсчихсон байдаг. Г.Наранхүү ч өөрөө олон цагдаагийн хурандаа таньдагаараа гайхуулж явдаг хүн. 

-Г.Наранхүү олон охидоор оролдсон гэгддэг хэрэг замхарсан. Цаг хугацаа нь 2010 оноос эхтэй. Тэр хэрэг дээр ямар ч шийтгэл хүлээгээгүй. Тэр охидыг Г.Наранхүүд зуучилж аваачиж өгсөн хүн нь зургаан жилийн хорих ял аваад шоронд ялаа эдлээд гарч ирсэн. Гэтэл гол хэрэг үйлдсэн хүн нь ямар ч ял шийтгэлгүй үлдчихсэн байгаа юм.

эр үеийн цагдаагийн байгууллагад байсан хүмүүс одоо манай прокурорын байгууллага төдийгүй АТГ болоод бусад хууль хяналтын газарт сүлжээ үүсгэсэн гэж харагдаад байгаа. Иймд надаас болгоомжлох, нэр дэвшихэд дургүйлхэх хүмүүс байгаа.

- Би прокурорын байгууллагын одоогийн удирдлагад ажиллаж байгаа хүмүүсийн баг фракцын хүн биш, тэр хүний ашиг сонирхлыг хамгаалж чадах хүн л гарч ирэхгүй бол зүгээр нэг энгийн жирийн хуульч ч юмуу гараад ирлээ гэхэд ялгаагүй л дэвсэж, магадгүй бичлэг, зохиомол хэрэг үүсгээд, гадуур яригдаад байгаа шударга бусын хонгилоор чирэх байж. Ямар ч арга хэрэглэхийг хэлж мэдэх арга алга.

-Зохион байгуулалттай хуулийн бүлэг бий гэж нэр нөлөө бүхий хүмүүс, хууль судлаачид ч хэлж байгаа. Ийм хонгил байна. Бүх салбарын хүмүүс нэгдэж нийлж, зохион байгуулалтын хэлбэрт орж, өөрсдийнхөө хийж гүйцэтгэх ажил үүргийг хуваарилж, нарийн зохион байгуулалттайгаар шат шатандаа үүргээ биелүүлээд суудаг хонгил байна гэж үзэж байгаа. Би өөрөө биеэрээ мэдэрчихлээ. Магадгүй би шударга бусын хонгилоор чирэгдсэн сүүлчийн хүн болох дөхлөө.

уулийн бүлэглэлийнхэн эхлээд зарим хэвлэлд өнөөх хонгилоор чирэх хүнийхээ талаар мэдээлэл өгөөд цааш нь сошиал орчноор цацаж, ийм гэмт хэмт хэрэг үйлдсэн, үйлдэж байгаа муу муухай хүн байна шүү гэж хэн нэг хүний талаар зориудаар зохион байгуулсан зүйлээ явуулдаг.

-Монгол Улсын Ерөнхийлөгч хууль, эрх зүйн орчин өөрчлөгдсөнтэй холбоотой нэр дэвшүүлсэн хүмүүсийн нэрийг татсан. Миний талаар гарсан бичлэгийн үнэн мөнийг тогтоох ч шаардлага бас байсан байх. Нэгэнт ийм бичлэг цацагдсан учраас арга ч үгүй биз. Үнэн, худлыг, яг тэр бичлэгт юу бичсэнийг шалгаж тогтоохоор учир нь олдох байх. 

-Намайг ямар нэг асуудалтай байна гэж үзсэн бол албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлээд шалгах эрх Монгол Улсын ерөнхий прокурорт байсан.

-Үүндээ технологийн дэвшил ашиглаад гаршчихсан байна. Дэвшсэн болгоныг дэвслэнэ. Хонгилдоо чирнэ. Аягүй бол золиос болгоно. Юм болгонтой холбож, аргагүй байдалд оруулах замаар эцсийн зорилго болох өөрийн ашиг сонирхолд нийцэх хүнийг гаргаж ирэх сонирхолтой юм шиг байгаа юм.

агдаа нар мэргэшсэн хуулийн байгуулагыг удирдаад байхаар “Хонгил үүсэх” нөхцөл бүрдээд байна. Хуульчийн мэргэшсэн эрхийг авах амаргүй. Яг л эмч шиг нарийн мэргэжил. Шаардлага ч өндөр.