Оюутолгойн гэрээг шалгасан мэдээллийг задруулаагүй гэв
5 сарын 13, 2019

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж ажилласан. Ажлын хэсэг таван удаа хуралдаж, шалгалтынхаа дүнг эцэслэж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх байсан ч хойшлуулсан юм. Байнгын хорооны гишүүд шалгалтын дүнтэй танилцаж амжаагүй байхад мэдээллийг Рио Тинто компанийнхан авсан. Уг мэдээллийг тус байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хүргүүлсэн байдаг. Тэгвэл энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Оюутолгойн гэрээг шалгах УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж дууссан. Ирэх долоо хоногт намын бүлэг, Байнгын хороодоор хэлэлцэх болов уу. Оюутолгойн гэрээг шалгасан ажлын хэсгийн мэдээллийг авах хүсэлтээ тус компанийн зүгээс Байнгын хорооны даргад тавьсан юм билээ. Энэ дагуу материалыг нь явуулсан гэсэн. Хуулиар нууцлалын зэрэгтэй холбоотой асуудал биш учраас мэдээлэл өгч болох юм билээ” гэв.