АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨС
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД
НЭР ДЭВШИГЧ Т.МЭНДСАЙХАНЫ ТОВЧ НАМТАР
Овог, нэр:
Бухынхан овогт Түмэнжаргалын Мэндсайхан
Төрсөн он, ам бүл:
1965 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 5. Эхнэр
хүүхдүүдийн хамт амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Эрх зүйч, хууль зүйн ухааны доктор (Ph.D).
Төгссөн сургууль:
• 1972-1977 онд Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд
сургууль,
• 1977-1982 онд Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар 10
жилийн сургууль,
• 1982-1986 онд ОХУ-ын Екетаринбургийн Эдийн засгийн дээд
сургуулийг эдийн
засагч мэргэжлээр,
• 1993-1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч
мэргэжлээр тус тус
дүүргэсэн.
• 1998-2001 онд ХБНГУ-ын Маннхаймын их сургуульд хууль зүйн
ухааны
магистр, 2001-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль
зүйн ухааны
докторын зэрэг тус тус хамгаалсан.
Ажилласан байдал:
• 1986-1988 онд Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хороонд
хөдөлмөрийн
улсын байцаагч,
• 1988-1990 онд Төлөвлөгөө эдийн засгийн улсын хороонд
мэргэжилтэн,
• 1990-1992 онд Монголын залуучуудын холбоонд эдийн засагч,
• 1992-1993 онд "Дуулга" хоршооны захирал,
• 1993-1994 онд "Тэнхлэг ус" ХК-ний захирал,
• 1995-2005 онд МУИС-Хууль зүйн сургуулийн Олон улсын
тэнхимийн багш,
• 2002-2008 онд Хууль зүйн үндэсний төвийн Сургалтын төвийн
дарга,
• 2005-2011 онд МУИС-Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх
зүйн тэнхмийн
эрхлэгч,
• 2012-2013 онд "Боналекс" Хуулийн компани Ахлах
хуульч,
• 2012-2018 онд МУИС-Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн
тэнхимийн
гэрээт профессор,
• 2014-2018 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд Гүйцэтгэх нарийн
бичгийн дарга,
• 2018 оны 9 дүгээр сараас МУИС-Хууль зүйн сургуулийн Хувийн
эрх зүйн
тэнхимийн дэд профессор.
Улсад 35 дахь жилдээ ажиллаж байна.
НЭР ДЭВШИГЧ Т.МЭНДСАЙХАНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шударга ёсны
баталгаа-шүүхийн
нэр хүндийг өргөх эрхэм зорилгын хүрээнд энэхүү хөтөлбөрийг
хэрэгжүүлнэ:
1.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хамгаалах
чиглэлээр тууштай ажиллана.
1.1. Шүүхийн тогтолцооны дархлаа, шат шатны шүүхийн бие
даасан байдлыг
хангаж, шүүхийн төсөв, эдийн засгийн баталгааг сайжруулна.
1.2. Шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн хувьд
ухралт болсон
зохицуулалт, шийдвэрийг эргэн сэргээнэ.
1.3. Шүүгчийг томилох, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах асуудлыг
шударга, ил
тод, хүсэлт гаргагчийн оролцоог хангасан арга хэлбэрээр
шийдвэрлэдэг жишиг
тогтооно.
1.4. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүгчид сэтгэл
зүйн зөвлөгөө
өгөх, шүүгчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр
нөлөөтэй бүтцийг
бүрдүүлнэ.
1.5. Анхан шатны шүүхийн шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг жил
бүр зохион
байгуулж шүүгч, шүүх, шүүхийн захиргаа, нийгмийн өмнө
тулгамдаж буй асуудлыг
хэлэлцэнэ.
2.Шүүхийн захиргааны удирдлагыг шударга ёсны хүртээмж,
шүүхийн
үйлчилгээг сайжруулахад чиглүүлнэ.
2.1. Иргэдийн шүүхэд хандах эрхийг баталгаажуулж, иргэд,
хэргийн
оролцогчдын эрхийг эрхэмлэсэн шүүхийн үйлчилгээ, шүүн таслах
ажлын соёлыг
төлөвшүүлнэ.
2.2. Шүүхийн иргэдийн төлөөлөл, эвлэрүүлэн зуучлал, маргаан
шийдвэрлэх
бусад сонголттой арга, шүүхийн шинжээч болон эерэг хэвлэл
мэдээлэл, олон
нийтийн зорилтот харилцааг дэмжиж, шүүхэд итгэх иргэдийн
итгэлийг нэмэгдүүлнэ.
3.3. Ачаалал ихтэй шүүхүүдэд шүүгчийн орон тоог нэмэгдүүлж,
ачааллыг
тэнцвэржүүлнэ.
3.Шүүх ба шүүхийн захиргааны хамтын ажиллагааг бүрэн хангаж
ажиллана.
3.1. Шүүн таслах ажлын чанар, үр нөлөөг сайжруулахын тулд
цахим шүүхийг
бүрдүүлэх, хэргийн хөдөлгөөний удирдлагыг төлөвшүүлэх ажлыг
үргэлжлүүлж,
шүүгчийн туслах, нарийн бичгийн үйлчилгээний чадавхыг
сайжруулна.
3.2. Шүүхийн шийдвэрийн чанар, хууль хэрэглээний урьдчилан
төсөөлөгдөх
байдлыг дээшлүүлэх зорилгоор шүүхийн практик судалгааны
чадавхыг бэхжүүлнэ.
3.3. Шүүхийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж,
олон улсын
сайн туршлагаас суралцах, олон улсын түвшинд ажиллах шүүгч,
ажилтны санхүүгийн
болон зохицуулалтын боломж нөхцөлийг нэмэгдүүлж, тэдгээрийн
санаачилгыг
дэмжинэ.
4.Шүүгч, ажилтнуудад чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг
хэрэгжүүлнэ.
4.1. Шүүгч, ажилтны цалин хөлсний нэмэгдлийн төрөл, хэмжээг
өргөтгөх, шүүн
таслах ажлын нөхцөл, ачааллыг батлагдсан стандартад
нийцүүлэх арга хэмжээ
авна.
4.2. Шүүгч, ажилтны ажиллах, амьдрах таатай нөхцөлийг
бүрдүүлэх зорилгоор
“Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны орон сууц” бариулах
төслийг хэрэгжүүлнэ.
4.3. Шүүгчийн тэтгэвэрт гарах асуудлыг тухайн хүний
хүсэлтийг харгалзаж,
хуулийн боломжит хугацааг нь үндэслэн шийдвэрлэх бодлогын
өөрчлөлт хийнэ.
Шүүх, шүүгчийн нэр хүнд, хараат бус байдалд халдсан аливаа
хууль бус үйлдэл, оролдлоготой эвлэршгүй тэмцэнэ.
2019.05.31
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨС
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД
НЭР ДЭВШИГЧ А.НАСАНДЭЛГЭР ТОВЧ НАМТАР
Овог, нэр:
Тэмээчин овогт Амгалангийн Насандэлгэр
Төрсөн он, ам бүл:
1962 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн.
Ам
бүл 2. Эхнэрийн хамт амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Эрх зүйч, Хууль зүйн ухааны магистр.
Төгссөн сургууль:
• 1970-1980 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургууль,
• 1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургууль.
Ажилласан байдал:
• 1980-1983 онд Цэргийн албан хаагч,
• 1983-1984 онд Баянхонгор аймгийн шүүхэд жижүүр,
• 1984-1987 онд Баянхонгор аймгийн шүүхэд шүүх хуралдааны
нарийн бичгийн
дарга,
• 1993-2000 онд Баянхонгор аймгийн шүүхийн тамгын хэлтсийн
дарга,
• 2000-2005 онд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүх шүүгч,
• 2005-2011 онд Говь-Алтай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч,
• 2011-2014 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны
шүүхийн тамгын
хэлтсийн дарга,
• 2014-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд Шүүгчийн аюулгүй
байдал хариуцсан
референт,
• 2015 оноос хойш Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны
шүүхийн
шүүгч.
Улсад 30 дахь жилдээ ажиллаж байна.
НЭР ДЭВШИГЧ А.НАСАНДЭЛГЭРИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай,
Шүүхийн
захиргааны тухай хуулиудад заасан шүүхийн тогтолцоо, зохион
байгуулалт, бүрэн
эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шүүх эрх мэдлийг
хэрэгжүүлэх баталгаа,
шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал, түүний
баталгаа, шүүхийн
захиргааны чиг үүрэг, зарчимд тулгуурласан Шүүхийн ерөнхий
зөвлөлийн чиг үүрэг,
үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дараахь мөрийн хөтөлбөрийн
хүрээнд ажиллахаар
та бүхэнд танилцуулж байна.
1.Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахтай
холбоотой
эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн гэж үздэг. Гэхдээ сүүлийн
үед иргэд олон нийт,
нийгмийн сүлжээнд үүсээд байгаа шүүхийн нэр хүнд сайнгүй
байгаа гэх хийсвэр
сэтгэлгээнд өөрчлөлт оруулж, бодит байдалд зөв үнэлэлт
дүгнэлт өгч мэдээллийг
оновчтой хэлбэрээр түгээх, сурталчлах ажлыг цаг алдахгүй
хийх шаардлагатай. Энэ
хүрээнд мэдээллийн хэрэгслийг ашиглахаас гадна, шүүгчийн нэр
хүндэд халдсан,
ялангуяа шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлсний төлөө шүүгчийн
хараат бус
байдлыг хөндсөн аливаа үйл ажиллагааг хамгаалж ажиллах
ШЕЗ-ийн бие даасан
нэгжийг дахин байгуулж үйл ажиллагааг сайжруулахад анхаарна.
1.1. Шүүгч ёс зүйн зөрчил гаргасан эсэхтэй холбоотой маргаан
сүүлийн
жилүүдэд эрс өсөх хандлагатай байна.Хэргийн оролцогчоос
шүүгч ёс зүй зөрчсөн
үндэслэлээр гомдол гарч Шүүхийн ёс зүйн хороо хүлээн авсны
дараа уг асуудлыг
тус хороогоор хэлэлцэх ажиллагаанд шүүгчийг төлөөлж ШЕЗ-ийн
энэ асуудал
хариуцсан нэгжийн төлөөллийг оролцуулдаг байх тогтолцоог бий
болгоно. Үүнийг
хэрэгжүүлэхдээ тухайн шүүгчийн зөвшөөрлийг заавал авсан
байх, мэдээлэл,
тайлбар боловсруулах зэргээр хамтран ажиллах,ингэснээр
шүүгчийн хараат бус
байдлыг хамгаалах нэг үндэс болох бөгөөд шүүгчид сэтгэл зүйн
дэмжлэг болох
төдийгүй шүүгч шүүн таслах үйл ажиллагаагаа хэвийн явуулахад
нөлөөлсөн эерэг
хандлага бий болгоход чиглэнэ.
1.2. Монгол Улсын Шүүхийн Шүүгчийн ёс зүйн дүрмийг улам
боловсронгуй
болгох шаардлагатай гэж үздэг. Энэ ажлын хүрээнд тус дүрмийн
3.3 дугаар зүйлийн
1 дэх хэсгийн “шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх
ажиллагааг хуульд нийцүүлэн
хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.” гэсэн хэсгийг
шүүгч, судлаач,
эрдэмтдийг оролцуулан хэлэлцүүлж өөрчлөх талаар санаачлага
гарган ажиллана.
1.3. Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн шинжтэй үйл
баримтууд
нэмэгдэх хандлагатай байна.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл,
нийгмийн сошиал
сүлжээгээр шүүгчийн хараат бус байдлыг хөндсөн, үүний дотор
шүүн таслах үйл
ажиллагааг хэрэгжүүлсэнтэй холбоотой байдлаар аливаа сөрөг
мэдээлэл цацах,
гүтгэх, доромжлохтой холбоотой үйл ажиллагааг гарсан тухай
бүр хуулийн
үндэслэлтэй няцаах, буруутай этгээдийг тогтоолгон хариуцлага
хүлээлгэх байдлаар
бодитой ажил зохион байгуулж нийгмийн хандлагыг өөрчлөхөд
анхаарна.
1.4. Орон нутгийн шүүхүүдэд ажиллаж амьдарч байгаа шүүгч,
ажилтны
ажиллах нөхцлийг судлан ШЕЗ-ийн чиг үүргээс гадна тухайн
орон нутгийн төрийн
байгууллагуудтай хамтарч ажиллах боломжийг хууль эрх зүйн
хүрээнд судлан
хэрэгжүүлнэ.
2.Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажиллах нөхцөл, эдийн
засгийн
баталгааг хангахтай холбоотой хууль, эрх зүйн баталгааг
одоогийн байгаа
нөхцөлөөс дордуулахгүй байлгах, шүүгчийн ажлын ачааллыг
судалгаанд үндэслэн
бодитой тогтоож, үүний дотор нийслэл, дүүргийн шүүхүүдийн
ажлын ачааллыг нэг
шүүгчид ногдох хэргийн тоогоор тэнцвэржүүлэх, шүүгч сэлгэн,
томилолтоор
ажиллуулах тогтолцоог улам боловсронгуй болгоно.
2.1. Шүүгчийн цалин өндөр гэсэн нийгмийн байр суурь байдаг
хэдий ч
өнөөдрийн байдлаар үнийн өсөлт инфляцийн түвшнээс хамаарч
төрийн албан
хаагчийн дундаж цалингийн түвшинд байна. Тодруулбал анхан
шатны шүүхийн
шүүгчдийн авч байгаа цалин төрийн тусгайлсан чиг үүрэг
хэрэгжүүлдэг (Прокурор,
Цагдаа, Тагнуул, ШШГЕГ, Онцгой байдал зэрэг) байгууллагуудын
алба хаагчдын
авч байгаа цалингийн түвшинд байгаа. Иймд Төрийн тусгай
албан хаагчийн хувьд
шүүн таслах ажиллагааны онцгой нөхцөлийн, төрд алба хаасны,
шүүгчийн зэрэг
дэвийн гэх мэт нэмэгдлийг сэргээн олгох чиглэлд санал гаргаж
санхүүгийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтарч
ажиллана.
2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тодорхой хэсгийг
гардан
гүйцэтгэдэг шүүхийн захиргааны ажилтны тогтвортой ажиллахад
анхаарах
шаардлага байгааг харгалзан тэдний ажиллах нөхцөл, цалин
эдийн засгийн
баталгааг нэмэгдүүлэх шаардлага байгаа гэж хардаг. Гэхдээ
төрийн захиргааны
бусад байгууллагуудын адилтгах албан тушаалтнуудын цалин
хангамжаас хэт
өндөр байх боломжгүй, цалингийн санд багтаж зохицуулагдах,
ажлын ачааллыг
харгалзах зэргээр өөрчлөх боломжийг судалж хэрэгжүүлнэ.
2.3. Шүүгчийн амьдралын баталгаа болсон орон сууцны
хүрэлцээхангамжийг
сайжруулахад бодит дэмжлэг үзүүлэх, тусламж, тэтгэмжийг
нэмэгдүүлэхэд
холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтарч ажиллан
бодитой
өөрчлөлт гаргана.
2.4. Шүүгчийн аюулгүй байдлыг хангах,хамгаалах урьдчилан
сэргийлэх
талаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бусад
байгууллагуудтай
хамтран ажиллана.
3.Шүүн таслах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлж, дагнасан
шүүхийн
тогтолцоог бэхжүүлэн, шүүн таслах ажлын ачаалалтай уялдуулан
орон тоо,
бүтэц,зохион байгуулалтын өөрчлөлт хийх, шүүгчийн орон тоог
зөв байршуулахад
анхаарч ажиллана.
3.1. Шүүгчдийн саналд үндэслэн шүүхүүдийг дотор нь эрх зүйн
маргааны
төрлөөр төрөлжүүлэх бодлогыг барина.Үүнийг зөвхөн шүүгчдийн
саналд тулгуурлан
хийнэ.
3.2. Шүүгчдийг батлагдсан орон тоогоор нь ажиллуулах, орон
гарсан үед
нөхөн томилуулахдаа шинээр орон тоо зарлахаас гадна, шилжин,
сэлгэн ажиллах
хүсэлттэй шүүгчдийн хүсэлт саналыг заавал харгалздаг байх
журам мөрдүүлнэ.
4.Шүүгчийн сургалт, давтан сургалт, бусад орны шүүхийн
туршлагыг судлах
сургалтад хамрагдах хүрээг өргөтгөн, шүүгч ажилтнуудыг
шагнаж урамшуулах
ажлыг нэмэгдүүлэхэд анхаарна.
Шүүхийн захиргаа (ШЕЗ, Шүүхийн Тамгын газар) шүүх, шүүгчийн
хэвийн
ажиллах нөхцөлийг бүрдүүлэн тэдэнд үйлчилж ажиллах үндсэн
чиг үүрэгтэй
болохын хувьд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал
санаачлагад
тулгуурлан нээлттэй ил тод нийтийн оролцоог хангасан
байдлаар явуулах зарчимд
тулгуурлана.
Мөрийн хөтөлбөрийн агуулгыг боловсруулсан
Амгалангийн Насандэлгэр
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨС
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД
НЭР ДЭВШИГЧ Ц.ОЧИЙН ТОВЧ НАМТАР
Овог, нэр:
Түлхүүрчин овогт Цогийн Оч
Төрсөн он, ам бүл:
1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 6, Эхнэр,
хүүхдүүдийн хамт амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Эрх зүйч
Төгссөн сургууль:
• 1986-1996 онд 18 дугаар сургууль,
• 1996-2001 онд "Улаанбаатар-Эрдэм" сургуулийг Эрх
зүйч мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал:
• 2001-2002 онд “Энигма” ХХК-ийн Хуулийн зөвлөх,
• 2002-2006 онд Улсын дээд шүүхийн тамгын газарт шүүгчийн
туслах,
• 2006-2008 онд Баянгол дүүргийн шүүхэд шүүгч,
• 2008-2012 онд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхэд
Ерөнхий шүүгч,
• 2012-2013 онд Хэнтий аймгийн шүүхэд Ерөнхий шүүгч,
• 2013 оноос одоог хүртэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж
заалдах шатны
шүүхэд шүүгч.
Улсад 18 дахь жилдээ ажиллаж байна.
НЭР ДЭВШИГЧ Ц.ОЧИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
2019.05.30 Улаанбаатар
хот
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
Цогийн Оч
миний бие мэргэжил, зорилго нэгт шүүгчдийнхээ төлөөлөл болж
Шүүхийн Ерөнхий
зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн хувьд дараах үйл ажиллагааг
хэрэгжүүлж
ажиллах болно. Үүнд:
• Шүүгчдийнхээ эрх ашгийг тууштай хамгаалах, шүүхийг бие
даан ажиллах
нөхцөлөөр хангахтай холбогдсон бүхий л үүргийг хэрэгжүүлж
ажиллана.
• Шүүгчийн орон тоог зохиомлоор нэмэгдүүлэх байдлаар бус
одоо ажиллаж
байгаа шүүх, шүүгчдийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх,
шилжүүлэн
ажиллуулах замаар шүүх, шүүгчийн ажлын ачааллыг
тэнцвэржүүлэх бодит
ажлыг хийнэ.
• “Цахим шүүх” хөтөлбөрийг боловсруулж, хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаа,
нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шинжлэн судлах гэх мэт
ажиллагааг
цахим хэлбэрт шилжүүлэх, шүүн таслах ажиллагааг аль болох
хурдан шуурхай,
хэргийн оролцогч нарт чирэгдэлгүй байлгах нөхцөл бололцоог
бий болгоно.
Цахим шүүх хуралдааны чанарыг сайжруулна.
• Шүүгчийн хэвийн ажиллах нөхцөл, ажлын байрыг сайжруулах,
шүүх бүрийг
тухайн нутаг дэвсгэртээ байршиж үйл ажиллагаа явуулах
үндэслэл бүхий
шаардлагыг зохих байгууллагуудад танилцуулж шийдвэрлүүлнэ.
• Хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэгч нь шүүгч
байдгийн хувьд
хэргийн хөдөлгөөний удирдлагын “Хяналт”, үүнтэй уялдуулан
“Шүүхийн
судалгаа”-г тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд шилжүүлэх
замаар шүүхийн
судалгаа, хэргийн хөдөлгөөний хяналтын тогтолцоог онол,
практикт
хослуулсан, орчин үеийн хандлагад нийцүүлэн шинэ шатанд
гаргана.
• Шүүгчдийн сургалтын хөтөлбөрийг судалж, илүү үр дүнтэй
сургалтын
тогтолцоог бүрдүүлнэ. Сургагч-багшаар ажиллах шүүгчдийн тоог
нэмэгдүүлж
сургалт зохион байгуулах, багшлах ажлын үнэлэмж, чанарыг
дээшлүүлнэ.
• Шүүхийн хэвийн ажиллах нөхцөл, чадавхыг дээшлүүлэх, шүүхэд
хөрөнгө
оруулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг судалж,
бодит үр дүн
гаргаж ажиллана. Гадаад дотоодын төслийн байгууллагууд,
гадаад орнуудын
адил чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг
өргөжүүлэх
чиглэлээр ажиллана.
• Шүүхийн хүний нөөцийг бэхжүүлэх, шүүхийн захиргааны
ажилтнуудын итгэл
үнэмшил, урам зоригийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд
хуульчийн мэргэжлийн
дадлагад хамаарах ажлын жагсаалтад “Шүүгчийн туслах”-ын
албан тушаалыг
тооцуулж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах,
хуулийн хийдлийг
арилгах саналыг уламжилна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлснээр
аль болох олон
хуульчаас шүүгчийг шилж олох боломжийг бүрдүүлнэ.
• “Шүүгч, ажилтнуудын орон сууцны хотхон”, “Шүүхийн сургалт
судалгааны
цогцолбор”, “Спорт заал” бариулах эдийн засгийн тооцооллыг
хийж, бүтээн
босголтын ажлыг эхлүүлнэ.
• Тэтгэвэр, тэтгэмжийн хууль тогтоомжид шүүгчийн эрх зүйн
байдлыг
дээрдүүлсэн өөрчлөлтийг боловсруулж хууль санаачлагчид
уламжилна.
• Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн баталгааг хангахтай
холбоотой хууль
тогтоомжийг боловсронгуй болгож, зохион байгуулалтын арга
хэмжээг шинэ
шатанд гаргана. Тухайлбал, Шүүхийн хамгаалалтын бүсийг
шинэчлэн тогтоох,
Хамгаалалтын ажилтнуудыг дадлагажуулах ажлыг зохион
байгуулах, шүүгчийн
фото зургийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд
тараахыг хориглох,
шүүгчийг үндэслэлгүйгээр гүтгэсэн, доромжилсон үйлдэлд
хариуцлага
хүлээлгэх тогтолцоог боловсронгуй болгох гэх мэт ажлуудыг
хийнэ.
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨС
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД
НЭР ДЭВШИГЧ Х.ГАНБОЛДЫН ТОВЧ НАМТАР
Овог, нэр:
Олхнууд овогт Хасбаатарын Ганболд
Төрсөн он, ам бүл:
1978 онд Орхон аймагт төрсөн. Ам бүл 5. Эхнэр хүүхдүүдийн
хамт амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Эрх зүйч, Хууль зүйн ухааны магистр.
Төгссөн сургууль:
• 1986-1996 онд Нийслэлийн 2-р сургууль,
• 1997-2001 онд “Улаанбаатар эрдэм” дээд сургуулийг эрх зүйч
мэргэжлээр
төгссөн.
• 2014-2016 онд Хууль сахиулахын их сургуульд хууль зүйн
ухааны магистрын
зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
• 2001-2002 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд бичиг хүргэгч,
• 2002-2005 онд Говьсүмбэр аймгийн шүүхийн Тамгын газрын
дарга,
• 2005-2010 онд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхэд
шүүгч,
• 2010-2013 онд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхэд
Ерөнхий шүүгч,
• 2013-2015 онд Сум дундын 8 дугаар шүүхэд Ерөнхий шүүгч,
• 2015-2019 онд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн
хэргийн анхан
шатны шүүхэд Ерөнхий шүүгч
• 2019 оны 6 дугаар сараас Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн
анхан шатны
шүүхийн Ерөнхий шүүгч.
Улсад 18 дахь жилдээ ажиллаж байна.
НЭР ДЭВШИГЧ Х.ГАНБОЛДЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Эрхэм шүүгч нартаа:
Шүүгч хэмээх эрхэм алдрын эзэн танд энэ өдрийн амар амгаланг
айлтгая.
Миний бие Шүүх эрх мэдлийн салбарт шүүхийн захиргааны болон
шүүн таслах
үйл ажиллагааг эрхлэн хөдөлмөрлөж ирсний хувьд Монгол Улсын
Шүүхийн Ерөнхий
зөвлөлийн бүрэлдэхүүнд багтах анхан шатны шүүхийн нийт шүүгч
нарын төлөөлөл
болж гишүүнээр нэр дэвшин та бүхэнд өөрийн зорилго чиглэл,
хэрэгжүүлэн ажиллах
хөтөлбөрөө толилуулж, хэлэлцүүлэх болсондоо таатай байна.
Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан институт болох Шүүх эрх
мэдлийн бие
даасан байдал, шүүгчдийн хараат бус нөхцөлийг хангах чиг
үүрэгтэй Шүүхийн
Ерөнхий зөвлөлийн үе үеийн бүрэлдэхүүний хийж бүтээсэн,
өөрчилж шинэчилсэн
аливаа үйл ажиллагаа, үр дүнг нэн тэргүүнд шүүгч бид өдөр
тутмын ажил,
амьдралдаа мэдэрч байгаа билээ.
Шүүхийн тухай багц хууль 2013 оноос хэрэгжиж эхэлсэн цагаас
хойш шинэ
бүтцээр байнгын орон тоотой байгуулагдан шүүхийн захиргааны
удирдлагыг өдөр
тутам хэрэгжүүлсний үр дүнд шүүхийн эдийн засгийн бие даасан
байдал, шүүгч
нарын нийгмийн асуудалд чиглэгдсэн бүтээлч олон үйл
ажиллагаа, үр нөлөөг
үргэлжлүүлэх нь төрийн залгамж гэж ойлгож байна.
Шүүхийн шинэчлэлтэй холбоотой нийгмийн сөрөг сэтгэл зүй, улс
төрийн
аливаа хүчний эрх ашгийн хандлага зэргээс хамаарч шүүх эрх
мэдлийн
байгууллагууд нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах гэхээс
илүүтэй хийсэн ажлаа
бусдын нөлөөнөөс хамгаалах байдалд шилжиж байгаа нь эрх зүйт
төртэй манай
улсад хэвшмэл эсрэг хандлагыг бий болгож байна.
Энэ цаг хугацаанд Шүүхийн Захиргааны тухай хуулинд заагдсаны
дагуу
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдийн ээлжит сонгон
шалгаруулалт зарласантай
холбогдуулан миний бие шүүх эрх мэдлийн хөгжилд, шүүгч нарын
хүсэл тэмүүлэлд
хүчин зүтгэн хэрэгжүүлэхээр дараах ажлыг дэвшүүлэн оролцож
байна.
- Шинээр батлагдан мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай
хуулийн 13
дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан төрийн тусгай албан
тушаалд бүх
шатны шүүхийн шүүгч нар хамруулахаар зохицуулсан. Энэхүү
хуулийн
үйлчлэлд шүүгч нар хамрагдсанаар Шүүгчийн эрх зүйн байдлын
тухай
хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан шүүгчийн
цалингийн
хугацаанаас хамаарсан / 5 жил хүртэлх ажиллаж байгаа шүүгч
нарын
нэмэгдэлгүй/ цалингийн ганцхан нэмэгдэх нөхцөлийг Төрийн
албаны тухай
хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан албан
тушаалын
зэрэглэл, зэрэг дэвтэй байх зохицуулалт, мөн хуулийн 57
дугаар зүйлийн
57.2.3 дахь хэсэгт зааснаар төрийн тусгай албан хаагчийн
хувьд албан
тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, зэрэг дэвийн,
докторын,
мэргэшлийн зэрэг болон хуульд заасан бусад нэмэгдлээс бүрдэх
хуулийн
зохицуулалттай нийцүүлж бүх шатны шүүхийн шүүгч нарын
цалингийн
нэмэгдлийг бусад төрийн тусгай албан тушаалтны цалингийн
нэмэгдлүүдтэй нийцүүлж олгуулахаар тэргүүн зорилт тавин
ажиллана.
-Анхан шатны шүүхийн шүүгч нарт чиглэгдсэн мэргэшсэн эрх
зүйн
төрлөөр нь чадавхижуулах бүс нутгийн сургалт, эрдэм
шинжилгээний ажил,
илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулах, харилцан туршлага
солилцох
уулзалт, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулах,
-Аливаа шүүгч шүүн таслах ажиллагаагаа хуулийн дагуу
эрхэлсний
төлөө тэдний нэр төр, алдар хүндэд халдаж байгаа төрийн
болон төрийн
бус байгууллага, улс төрийн аливаа албан тушаалтны өөрсдийн
явцуу эрх
ашгийн төлөөх мэдэгдлийн эсрэг нэгэнт батлагдан хэрэгжиж
байгаа хуулийн
зохицуулалтын дагуу холбогдох арга хэмжээг шүүхийн Ерөнхий
Зөвлөлийн
нэрийн өмнөөс хэрэгжүүлж ажиллана.
-Шүүхийн Ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль,
Шүүхийн багц
хуулиудад заасан үндсэн чиг үүргээс гадна шүүгч нарын шүүн
таслах
ажиллагаатай болон шүүхийн бие даасан, шүүгч нарын хараат
бус
байдалтай холбоотой цаг үеийн шаардлагатай асуудлыг тухай
бүр нь
шийдвэрлэж хариу мэдэгдэх ажиллагааг хэвшмэл болгох зэрэг
мөрийн
хөтөлбөрийг танд толилуулж байна.
Нийт анхан шатны шүүхийн шүүгч нартаа сайн сайхан , эрүүл
энхийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн:
Налайх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны
Шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨС
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД
НЭР ДЭВШИГЧ А.САРАНГЭРЭЛИЙН ТОВЧ НАМТАР
Овог, нэр:
Боржигин овогт Александрын Сарангэрэл
Төрсөн он, ам бүл:
1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 5. Нөхөр,
хүүхдүүдийн хамт амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Эрх зүйч, бизнесийн удирдлага.
Төгссөн сургууль:
• 1981-1991 онд Нийслэлийн 40 дүгээр дунд сургууль,
• 1992-1996 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч
мэргэжлээр,
• 2008-2010 онд Австрали улсын Соутерн кросс их сургуулийг
бизнесийн
удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
• 1997-1998 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд
мэргэжилтэн,
• 1998-2005 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд
мэргэжилтэн,
• 2005-2011 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ахлах
мэргэжилтэн,
• 2011.08.25-аас 2011.11.30-ны өдөр хүртэл Петроматад ХХК-д
Хуулийн
хэлтсийн ахлах хуульч,
• 2011-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ахлах
мэргэжилтэн,
• 2012-2013 онд УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний
хэлтэст
Өргөдлийн байнгын хорооны зөвлөх,
• 2013-2014 онд УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний
хэлтэст
Өргөдлийн байнгын хорооны ахлах зөвлөх,
• 2014-2015 онд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар
шүүхэд шүүгч,
• 2015 оноос Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны
шүүхэд шүүгчээр
ажиллаж байна.
Улсад 22 дахь жилдээ ажиллаж байна.
НЭР ДЭВШИГЧ А.САРАНГЭРЭЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Нэр дэвшигч А.Сарангэрэл миний бие Хууль зүй, дотоод хэргийн
яаманд 13
жил, УИХ-ын Тамгын газарт 2 жил, Анхан шатны шүүхэд 5 жил,
нийт 20 гаруй жил
гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалын байгууллагуудад
ажилласан ажлын үр
дүнгээр олж авсан туршлага, ур чадвараа анхан шатны Шүүгч Та
бүхнийхээ төлөө
зориулахаар сэтгэл шулуудан “Хамтдаа хөгжье” гэсэн уриатай
мөрийн хөтөлбөрөө
танилцуулж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийг шүүхэд үйлчилдэг үйлчилгээний
байгууллага
болгон хэвшүүлэх байгууллагын соёлыг хэвшүүлэх зорилт
дэвшүүлэн, Монгол Улсын
Үндсэн хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд заасан үндсэн
чиг үүргийн хүрээнд
дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
Анхан шатны шүүхийн шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах,
ёс
зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр:
Шүүгч нь төрийн шүүх эрх мэдлийг шууд хэрэгжүүлэгч
субъектийн хувьд төрийн
өндөр албан тушаалын зэрэглэлд хамруулах асуудлаар
онолын, практикийн харьцуулсан судалгаа хийж, энэ асуудлаар
эрх зүйн орчныг
боловсронгуй болгох
Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний гишүүнийг УИХ-ын Тамгын
газар, Засгийн
газрын хэрэг эрхлэх газартай адилтган үзэж, шүүгч, шүүх
бүрэлдэхүүнд үйлчилдэг
албан тушаалтан, байгууллага болгох чиглэлээр ажиллах
Шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагын өнөөгийн байдлыг
бодитойгоор судлан
улмаар шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагыг өндөржүүлэх,
дээшлүүлэх чиглэлээр
дорвитой ажлуудыг санаачлан хийж гүйцэтгэх
Шүүгчийн ёс зүй, мэргэшлийн хорооны чиг үүрэг, бүрэн эрхийн
асуудлыг нийт
шүүгчдээр хэлэлцүүлэн, судалгаа явуулах
Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлсэн шүүгчийн шийдвэр, үйл
ажиллагааг давж
заалдах болон хяналтын журмаар хянахаас бусад тохиолдолд ёс
зүй, мэргэшлийн
журмаар хянах, хариуцлага тооцохыг хориглох чиглэлээр эрх
зүйн орчинг судалж,
түүний зааг ялгааг бий болгох
Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн
олон талт цогц
арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шууд болон шууд бус арга
хэлбэрийг ашиглан олон
нийттэй харилцах арга замыг бий болгох
Шүүх, шүүгчдийн үйл ажиллагааг зөвөөр олон нийтэд ойлгуулах,
зөвхөн нэг
талын мэдээлэлд суурилсан мэдээллийг тараах явдалд
хязгаарлалт бий болгох
чиглэлээр судалгаа хийж, арга зам боловсруулан ажиллах,
шүүх, шүүгчдийн талаарх
мэдээллийг мэдээллийн тэнцвэрт байдалд нийцүүлэх дорвитой
шинэчлэл хийх
Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг тайлбарлах,
зөв
ойлгуулах талаар олон нийттэй харилцах эрх зүйгээр
“мэргэшсэн хэвлэлийн
төлөөлөгч”-ийг мэргэшүүлэх чиглэлээр ажиллах
Шүүхийн захиргааны байгууллагад шүүгчийн сэтгэл зүй
судалдаг, зөвлөгөө
өгдөг бүтэц бий болгох
“Нэг шүүгч-нэг туслах-нэг нарийн бичиг” хөтөлбөр боловсруулж
хэрэгжүүлэх
Шүүгчийн нийгэм, эдийн засгийн баталгааг дордуулсан хууль
тогтоомж,
захиргааны акт гаргахыг хориглох чиглэлээр нөлөөллийн ажил
хийх
Анхан шатны шүүхийн шүүгчийн сургалт, судалгааны эрс шинэчлэлт
хийх асуудлаар:
Шүүгч нарыг хайрцагласан сэтгэлгээнд оруулах нөхцөл байдлаас
урьдчилан
сэргийлэх олон улсын судалгаанд суурилсан олон улсын хүлээн
зөвшөөрөгдсөн
орчин үеийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх
Шүүхийн хууль хэрэглээний практикт үндэслэн сургалтын
хөтөлбөр
боловсруулах
Шүүгчийг хувь хүн талаас нь хөгжүүлэх, гадаад болон дотоод
сургалтын орчинг
олон улсын жишигт нийцүүлэн байнга явуулж байх орчинг
бүрдүүлэх, шүүгчийн
сургалтын арга, хэлбэрийг орчин үеийн шинэ технологи, чиг
хандлагад нийцүүлэх
чиглэлээр ажил зохион байгуулах
Шүүхийн шийдвэрийг судалгааны эргэлтэд оруулах ажлыг шинэ
технологийн шаардлагад нийцүүлэн хялбаршуулах арга замыг бий
болгох
Шүүгчийн шийдвэрийг зөв арга хэлбэрээр олон нийтэд хүргэх
орчинг бүрдүүлэх
замаар шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх
чиглэлээр төлөвлөгөөт
ажлуудыг санаачлах
Шүүхийн материаллаг болон процессийн хууль тогтоомжийг
боловсронгуй
болгоход шүүхийн практикийг онолын судалгаатай харьцуулан
судлах, шүүхийн
шийдвэр, шүүхэд шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааныг
бодлогын судалгаа, хууль
зүйн бодлого боловсруулахад ашигладаг байх ажлыг санаачлан
холбогдох
байгууллагатай хамтран ажиллах арга замыг бий болгох,
шүүхийн шийдвэрийг
судалгааны эргэлтэд оруулах чиглэлээр дорвитой ажил санаачлан
хэрэгжүүлэх
Шүүгчийг шилж олох чиг үүргийн талаар
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг өргөжүүлэн ойлгож,
шүүгчид нэрээ
дэвшүүлэх хуульчдын хүрээ хязгаарыг өргөсгөн, шударга
өрсөлдөөнийг хангах
Хуульчдаас шүүгч шилж олох чиг үүргийг субъектив байдлаас
ангид байлгаж,
мэдлэгт суурилсан чөлөөт өрсөлдөөнийг хангах
Давж заалдах болон хяналтын шатанд шилжин ажиллах хуульч,
шүүгчийг
шилж олоход мэдлэг, ур чадвар, ёс зүй, хариуцлагыг байдал,
мерит зарчмыг
хослуулан хэрэглэх арга хэлбэрийг судалгаанд үндэслэн бий
болгох
Намтар судлалыг мэргэжлийн өндөр төвшинд аваачих чиглэлээр
ажил
санаачлах
Шүүхийн гадаад харилцааны асуудлаар
Шүүхүүдийг гадаад улсын шүүхийн байгууллагатай харилцаа
тогтоох
чиглэлээр шинэ холбоо, сүлжээг бий болгох, хамтран ажиллахад
дэмжлэг үзүүлэх
Гадаад улсад томилолтоор ажиллах, айлчлах шүүгчийн
төлөөллийн
тэнцвэрийг дүүрэг, сум, сум дундын шүүхэд хангаж, нэг
шүүгч-нэг жилд заавал
гадаадад айлчлах, сургалт, сургалтад тогтмол хамрагдах
чиглэлээр судалгаа хийж,
ажил санаачилж хэрэгжүүлэх
Бусад асуудлаар
Шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шүүгч
томилолтоор болон
шилжин ажиллах журмыг боловсронгуй болгож, хугацааг
уртасгах, ачааллыг байгаа
нөөц бололцоондоо тулгуурлан оновчтой шийдвэрлэх арга замыг
бий болгох
Шүүгчийг шилжүүлэн томилох, томилолтоор ажиллахдаа хувь
хүний ахуй
амьдрал, нөхцөлийг харгалздаг байх чиглэлээр судалгаа хийж,
зөв бодлого
хэрэгжүүлэх
ХҮНДЭТГЭСЭН,
АЛЕКСАНДРЫН САРАНГЭРЭЛ
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨС
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД
НЭР ДЭВШИГЧ Л.ЭНХТАЙВАНЫ ТОВЧ НАМТАР
Овог, нэр:
Далай хаан овогт Лхагвын Энхтайван
Төрсөн он, ам бүл:
1965 онд Увс аймагт төрсөн. Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн
хамт
амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Эрх зүйч, Хууль зүйн ухааны магистр.
Төгссөн сургууль:
• 1975-1985 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 2
дугаар сургууль,
• 1988-1991 онд Шүүх яамны харъяа Улаанбаатар хот дахь Хууль
цаазын дунд
сургуулийг хуульч,
• 1993-1996 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг хуульч
мэргэжлээр тус
тус дүүргэсэн.
• 2005-2007 онд “Шихихутуг” ХЗДС-д хууль зүйн магистрын
зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
• 1985-1988 онд “Хяргас нуур нэгдэл”-д мал аж ахуйн
чиглэлээр,
• 1991-1993 онд Увс аймгийн шүүхийн ардын хэсгийн I шүүхэд
нарийн бичиг,
шүүгч
• 1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Прокурорын
газарт хяналтын
прокурор,
• 1997-2001 онд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын I шүүхэд
шүүгч,
• 2001-2006 онд Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхэд
шүүгч,
• 2006-2013 онд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн I шүүхэд
Ерөнхий шүүгч,
• 2013-2015 онд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 20 дугаар
шүүхэд Ерөнхий
шүүгч,
• 2015.06.30-ны өдрөөс одоог хүртэл Сэлэнгэ аймаг дахь Сум
дундын Иргэний
хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгч.
Улсад 29 дэх жилдээ ажиллаж байна.
НЭР ДЭВШИГЧ Л.ЭНХТАЙВАНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Шүүхийн нийт шүүгч, ерөнхий шүүгч, шүүхийн
захиргааны удирдлага,
ажилтан, албан хаагчдынхаа энэ өдрийн түмэн амар амгаланг
айлтган мэндчилэхийн ялдамд
та бүхний биес эрүүл энх байж, санаж сэдсэн ажил бүхэн тань
сэтгэлчлэн бүтэж, гаргасан
шийдвэр болгон тань мэргэн, шударга байхын өлзийтэй ерөөлийг
өргөн дэвшүүлье !
Эрхэм Монгол Улсын шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид та
бүхэндээ Ерөнхий
зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Л.Энхтайван миний бие Монгол
Улсын Их хурлаас 2012 оны
5 дугаар сарын 22-ны өдөр баталж, хүчин төгөлдөр мөрдөгдөж
буй “Шүүхийн захиргааны
тухай” хуулийн 2 дугаар бүлгийн, 5 дугаар зүйлд заасан
Ерөнхий зөвлөлийн хэрэгжүүлбэл
зохих 5 үндсэн чиг үүргийг амьдралд бүтээлчээр, бүрэн дүүрэн
хэрэгжүүлэн ажиллахын төлөө
хүчин зүтгэж, чармайн ажиллахын сацуу Монгол Улсын Шүүхийн
тухай хууль, Монгол Улсын
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүх эрх
мэдлийг хэрэгжүүлэх баталгаа,
Шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа,
шүүгчийн хариуцлагатай байх зэрэг
хуульд заасан үндсэн гол гол асуудлууд дээр түлхүү анхаарч,
шүүх эрх мэдлийг бусад эрх
мэдлээс нэн ялангуяа улс төрийн хараат байдлаас ангид
ажиллаж, нийгэмд шударга ёсыг
улам бататган тогтоон, төлөвшүүлэх, хүний эрхийг тууштай
хамгаалах үйлсэд шүүхийн
ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх үүрэг ролийг өндөрт тавьж
ажиллах итгэл дүүрэн байгаагаа
илэрхийлж дараах асуудлуудыг мөрийн хөтөлбөрийнхөө гол цөм
болгон дэвшүүлж байна.
Таалан болгоогтун.
Үүнд;
1. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах
чиг үүргийн
хүрээнд:
а / Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахад
анхаарч, бүх шатны
шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг
тандаг одоогийн байдлыг
болиулж, аль болох оновчтой зөв тооцоолж, төлөвлөн Их хуралд
шууд өргөн мэдүүлж
батлуулах, ингэхдээ хөрөнгө оруулалтыг жил бүрийн шүүхийн
төсөвд тодорхой хувь
хэмжээгээр нэмэгдүүлэн суулгах чиглэл барих
б / Шүүгчдийн аятай тухтай, амар тайван ажиллаж, хөдөлмөрлөх
эдийн засгийн үндсэн
баталгаануудын нэг болох албан тушаалын цалингийн хэмжээг
одоогийн хүрсэн түвшингээс
ахиулах, нэн ялангуяа бусад өндөр хөгжилтэй улс орнуудын
шүүгчдийн цалингийн жишиг
хэмжээтэй уялдуулан ойртуулахад анхаарах, мөн шүүгчдийн
цалингийн бусад төрийн албан
хаагчдын адил төрийн албаны нэмэгдэл, шүүн таслах болон зэрэг
дэвийн нэмэгдэл зэргийг
авдаг болгох
в / Орон сууцгүй болон шинээр томилогдсон шүүгчдийг орон
сууцаар хангах, орон сууцны
дэмжлэг, буцалтгүй тусламж үзүүлэх, хөнгөлөлттэй болон,
ипотекийн зээлд хамруулахад
анхаарах
г / Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн баталгааг хангахад
түлхүү анхаарч, холбогдох эрүүл
мэндийн болон даатгалын байгууллагатай нягт хамтран ажиллах
д / Шүүгч ээлжийн амралтаараа дотоод гадааадын эмнэлэг,
рашаан сувилалд хамрагдаж
эмчилгээ сувилгаа хийлгэх, төрсөн нутаг орондоо очиж амрах
болон хүнд өвчний улмаас
эмчилгээ, сувилгаа хийлгэхэд нь зохих хөнгөлөлт, буцалтгүй
тусламж, дэмжлэг үзүүлэх,
эдлүүлэх нөхцөл баталгаагаар хангахад анхаарах
2. Хуульчдаас шүүгчийг шилж олох чиг үүргийн хүрээнд
а / Шүүгчийг сонгон шалгаруулах, томилох, шилжүүлэх, сэлгэн
ажиллуулахад хууль болон
холбогдох журмын зохицуулалтыг илүү ил тод, боловсронгуй
болгож, нэн ялангуяа сонгон
шалгаруулалт дээр тухайн шалгуулагчийн авсан онооны эрэмбээр
нь байр эзлүүлэн хамгийн
өндөр оноо авсан хуульчийг шүүгчээр томилуулах шударга ёсны
зарчмыг баримталж
ажиллах
б / Хуульчдаас шүүгчийг шилж, сонгохдоо тухайн хуульчийн
мэдлэгээс гадна хувийн
сахилга бат, ёс зүй, зан төлөв, ажил хэргийн байдлыг илүү
нарийн анхаарч сонгох зарчим
барих
в / Хуульчдаас шүүгчийг сонгохдоо мэдлэгийн түвшинг тогтоох,
шалгах, үнэлэх шалгуур
үзүүлэлтийг илүү боловсронгуй болгоход анхаарч, шударга ёсны
зарчмыг хатуу баримтлах
3. Шүүгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргийн
хүрээнд:
а / Шүүгчийн эрх зөрчигдсөн тодорхой тохиолдолд түүнийг
няцаах, хариу арга хэмжээ
авах зэрэг бодитой арга хэрэгсэл, механизмыг ашиглан тэдний
эрх, ашиг сонирхлыг
зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллах
б / Шүүгчийн шүүн таслах ажил үүрэгтэй нь холбогдуулан
гүтгэх, заналхийлэх, дарамтлах,
доромжлох, элдэв янзаар худал, хуурмаг мэдээлэлийг сонин
сэтгүүл, цахим мэдээллийн
хэрэгслээр бичих, цацах, нэвтрүүлэх тохиолдол бүрт тодорхой
хариу арга хэмжээ авах
механизмыг бүрдүүлэхэд анхаарах
в / Шүүгчдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг
хамгаалах хороо, ажлын алба,
хариуцсан ажилтан зэргийг бий болгож, шүүхийн ерөнхий
зөвлөлийн дэргэд байгуулж тогтмол
ажиллуулах арга хэмжээ авах
г / шүүх, шүүгчийн болон шүүхийн захиргааны сайн туршлага, арга
ажиллагааг олон нийт,
ард иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан
таниулах арга хэмжээ авах
4. Шүүн таслах ажлын үр нөлөөг дээшлүүлэх чиг үүргийн
хүрээнд:
а / дагнасан шүүхийн тогтолцоог цаашид улам бэхжүүлэх,
аажмаар гэр бүлийн, хөдөлмөр,
татварын гэх зэргээр шүүн таслах ажиллагааг төрөлжүүлэх
бодлогыг тууштай
баримтална.
б / шүүхийн одоогийн ачааллыг бууруулах, жигдлэх үүднээс
шүүгчдийн орон тоог
нэмэгдүүлэх, сэлгэн ажиллуулах, эвлэрүүлэн зуучлалын
үйлчилгээг хэрэг, маргааны
төрлүүдээр нэмэгдүүлэх зэрэг боломжит арга хэмжээг авах
в / шүүхийн цахим системийг хүчин чадлыг нэмэгдүүлэх,
шүүхийн мониторингийн
программуудыг улам ухаалаг болгох, шүүгч, туслах, нарийн
бичгийн дарга нарын гар
техник ажиллагааг аль болох хөнгөвчлөх арга механизмыг нэвтрүүлэх
г / шүүхийн захиргааны ажилтныг мэргэшүүлэх, тогтвортой
ажиллах хөшүүрэг, арга
механизмыг бүрдүүлэхэд анхаарч, нэн ялангуяа шүүхийн
захиргааны ажилтан / шүүгчийн
туслах, нарийн бичиг зэрэг/ -ны цалин хөлсийг одоогийнхоос
үе шаттайгаар нэмэгдүүлэх
арга хэмжээ авах
д / шүүн таслах ажиллагааг орчин үеийн илүү дэвшилтэт техник
хэрэгслээр хангах
ажиллагааг дэлхийн улс орнуудын сайн туршлагад тулгуурлан
хэрэгжүүлэх, энэ талын
гадны хөрөнгө оруулалт татах арга хэмжээ авах
е / шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг
авахдаа олон нийт, хэвлэл
мэдээллийн байгууллагуудтай харилцах, харилцан уялдаатай
бодлого баримтлах,
шүүхийн үйл ажиллагааны сайн талыг иргэдэд таниулах,
мэдээлэх арга хэмжээг өргөнөөр
явуулах
Та бүхний оюуны таалалд нийцэх болтугай.
Та бүхнийг хүндэтгэсэн Далайхаан овогт Лхагвын Энхтайван
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨС
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД
НЭР ДЭВШИГЧ Д.ОЮУМААГИЙН ТОВЧ НАМТАР
Овог, нэр:
Чимид овогт Даваанямын Оюумаа
Төрсөн он, ам бүл:
1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 3, Нөхөр хүүхдийн
хамт амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Эрх зүйч, Төрийн удирдлагын менежер. Хууль зүйн ухааны
магистр.
Төгссөн сургууль:
• 1995-1999 онд "Шихихутуг" хууль зүйн дээд
сургуулийг Эрх зүйч
• 1999-2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн
сургуулийг Хууль зүйн
ухааны Магистр
• 2009-2011 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын
менежер
Ажилласан байдал:
• 1999-2007 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүх
хуралдааны нарийн
бичгийн дарга
• 2007-2013 онд Шүүхийн сахилгын хороонд мэргэжилтэн, хянан
шалгагч
• 2013-2015 онд Шүүхийн Ёс зүйн хороонд хяналт шалгалт
хариуцсан
референт
• 2015 оноос одоог хүртэл Нийслэл дэх Захиргааны хэргийн
анхан шатны
шүүхэд шүүгч
Улсад 20 дахь жилдээ ажиллаж байна.
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨС
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД
НЭР ДЭВШИГЧ П.ТУЯАТЫН ТОВЧ НАМТАР
Овог, нэр:
Ангир овогт Пагамын Туяат
Төрсөн он, ам бүл:
1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 4. Эхнэр,
хүүхдүүдийн хамт амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Эрх зүйч, Багш. Хууль зүйн магистр
Төгссөн сургууль:
• 1978-1988 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр сургууль,
• 1993-1996 онд Хэл иргэншлийн дээд сургуулийг монгол
судлалч, англи хэлний
багш орчуулагч,
• 1996-1999 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд
сургуулийг эрх
зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
• 2018 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд
хууль зүйн
магистрын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
• 1999-2000 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн,
• 2000-2004 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нарийн
бичгийн дарга,
• 2005-2006 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд
шүүгчийн туслах,
• 2006-2013 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгч,
• 2013-2015 онд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2
дугаар шүүхэд шүүгч,
• 2015-2016 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн
Эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхэд шүүгч,
• 2016 оноос Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхэд шүүгчээр
ажиллаж байна.
Улсад 20 дахь жилдээ ажиллаж байна.
НЭР ДЭВШИГЧ П.ТУЯАТЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
1. Шүүхийн бие даасан байдлыг хангах талаар
ü Шүүх эрх мэдлийг бусад эрх мэдлээс хараат бус, бие даасан
байдлыг бодитой
хангах, хамгаалахын тулд хууль, эрх зүйн хүрээнд судалгаа
шинжилгээг
явуулж, шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус
байдлын хууль эрх
зүйн орчинг улам бүр боловсронгуй болгоно.
ü Шүүгчийн ёс зүйн дүрмийг өөрчлөн хэрэг хянан шийдвэрлэх
үйл ажиллагаатай
холбоотой асуудлыг ёс зүйн хорооны гишүүн хянаад хэрэг
үүсгэхээс шууд
татгалздаг /заавал ёс зүйн хорооны хурлаар оруулалгүйгээр/
зохицуулалтыг
бий болгоно.
ü Шүүгчийн албаны хараат бус байдал болох цалин хөлс, эдийн
засгийн
баталгааг бэхжүүлэн дээшлүүлнэ.
ü Шүүгчийн зэрэг дэвийн нэмэгдлийг сэргээх асуудлыг
санаачлан хууль эрх зүйн
хувьд баталгаажуулна.
ü Шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын нийгэм, эрүүл мэндийн
баталгааг
сайжруулах зорилгоор 2 жил тутамд эрүүл мэндийн иж бүрэн
үзлэгт хамруулна.
ü Шүүгч нарыг амралт сувилалд хамруулах журмыг боловсруулж,
хэрэгжүүлнэ.
ü Шүүхэд олон жил ажилласан болон орон сууцгүй шүүгчдийн
судалгааг гарган,
орон байраар хангах, хангуулах асуудлыг шийдвэрлүүлэхэд
анхаарч
ажиллана.
ü Шүүгчийн хувийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах
механизм нь хувь
хүний хөгжил, ур чадвар, мэргэжлийн хөгжлийг дэмжих явдал
учраас шүүгч
нарыг дотоод ялангуяа гадаад орны туршлага судлах, мэргэшил
дээшлүүлэх
сургалтад хамруулах асуудлыг оновчтой шийдвэрлэж, зохион
байгуулна. Шүүгч
нарыг гадаадын сургалтад хамруулахад 49 наснаас доош гэж
насны
хязгаарлалт тогтоосныг өөрчлөн насны хязгаарлалтгүй болгох,
мөн ямар нэг
ялгаварлалгүй буюу жигд хамруулахад анхаарч ажиллана.
2. Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүн таслах
ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх талаар
ü Шүүхийн ачааллыг бууруулах, жигдлэх чиглэлээр орон тоог
нэмэгдүүлэх,
шүүхийн захиргааны ажилчдын ажлын бүтээмжийг дээшлүүлэх
зорилгоор
Эрүүгийн хэргийн нэгдсэн системийг байнга хөгжүүлэн,
ашиглахад илүү хялбар
болгох,
ü Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг “Эрх зүйч”
мэргэжлээр, шүүгчийн
туслахын ажилласан жилийг “Хуульч” мэргэжлээр тус тус
ажилласан жилд
тооцогддог тогтолцоог бий болгож, шүүхийн хүний нөөцийг
тогтвортой болгоно.
ü Шүүгчдийг шилж сонгохдоо мэргэшлийн шалгалтын онооны
дарааллыг
зайлшгүй харгалзан үзэх журмыг бодитой хэрэгжүүлж ажиллана.
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨС
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД
НЭР ДЭВШИГЧ Б.БААТАРЫН ТОВЧ НАМТАР
Овог, нэр:
Боржигон овогт Бавалын Баатар
Төрсөн он, ам бүл:
1959 онд Говь-Алтай аймагт төрсөн. Ам бүл 4, Эхнэр
хүүхдүүдийн хамт амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Эрх зүйч, Хууль зүйн ухааны магистр.
Төгссөн сургууль:
• 1967-1977 онд 10 жилийн 3-р дунд сургууль,
• 1977-1978 онд Монгол Улсын Их сургуульд оюутан,
• 1981-1987 онд ОХУ-ын Эрхүүгийн Их Сургуулийн хуулийн
ангийг эрх зүйч
мэргэжлээр төгссөн.
• 2008-2010 онд ОХУ-ын Эрхүүгийн Их Сургуульд хууль зүйн
ухааны магистрын
зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
• 1978-1981 онд хугацаат цэргийн алба хаасан,
• 1987-1989 онд Говь-Алтай аймгийн АДХГЗ-ны Хуулийн хэлтэст
мэргэжилтэн,
ахлах мэргэжилтэн,
• 1989-1991 онд Говь-Алтай аймгийн Хууль зүй арбитрын
хэлтэст арбитрч,
• 1991-1992 онд Говь-Алтай аймгийн АХ-ын тэргүүлэгчдийн
газарт референт,
• 1992-1995 онд Говь-Алтай аймгийн шүүхэд шүүгч,
• 1995-2001 онд Хэнтий аймгийн шүүхэд Ерөнхий шүүгч,
• 2001-2009 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд Ерөнхий
шүүгч,
• 2009-2013 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд Ерөнхий
шүүгч,
• 2013-2015 онд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1
дүгээр шүүхэд
Ерөнхий шүүгч,
• 2015-2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч,
• 2016.5.31-ний өдрөөс эхлэн одоог хүртэл Сүхбаатар дүүргийн
Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
Улсад мэргэжлээрээ болон төрийн албанд 32 дахь жилдээ
ажиллаж байна.
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨС
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД
НЭР ДЭВШИГЧ Д.МӨНХ-ЭРДЭНИЙН ТОВЧ НАМТАР
Овог, нэр:
Хаах овогт Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ
Төрсөн он, ам бүл:
1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 4. Эхнэр,
хүүхдүүдийн
хамт амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Эрх зүйч.
Төгссөн сургууль:
• 1989-1998 онд Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургууль,
• 1998-2005 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн
сургуулийг Эрх зүйч
мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал:
• 2004-2007 онд Голомт банкны Хуулийн хэлтсийн хуульч,
• 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн
бодлогын газрын
мэргэжилтэн,
• 2008-2013 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль,
эрх зүйн газрын
шинжээч, Засгийн газрын референт, газрын дарга,
• 2013-2014 онд Сити Дээд сургуулийн Удирдах зөвлөлийн
дарга,
• 2014-2016 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль,
эрх зүйн газрын
дарга,
• 2016-2018 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газарт
Нийслэлийн Засаг
даргын Ахлах зөвлөх,
• 2019 оноос одоог хүртэл Сити Их сургуулийн Удирдах
зөвлөлийн дарга.
Улсад 15 дахь жилдээ ажиллаж байна.
НЭР ДЭВШИГЧ Д.МӨНХ-ЭРДЭНИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Үндсэн үзэл баримтлал:
i) Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах
эрх зүйн орчныг олон
улсын сайн жишигт нийцүүлэн боловсронгуй болгоно;
ii) Шүүхийн бие даасан байдлыг хангах чиглэлээр Нэгдсэн
Үндэстний Байгууллага,
Олон улсын хуульчдын холбоо болон бусад олон улсын
байгууллагуудаас гаргасан стандарт,
зөвлөмжүүдийг эрх зүйн тогтсон уламжлал, онцлогтой уялдуулан
нутагшуулах ажлыг зохион
байгуулна;
iii) Бүх шатны шүүх, ялангуяа анхан шатны шүүхийн нөөц,
чадавхийг хууль, эрх зүй,
хүний нөөц, материаллаг баазын хувьд бэхжүүлэх замаар шүүн
таслах ажиллагааны чанар,
хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
Iv) Шүүхийн ерөнхий зөвлөлийн өөрийнх нь бие даасан байдлыг
хангах эрх зүйн
орчныг олон улсын сайн туршлагад нийцүүлэн бүрдүүлэх ажлыг
Монгол Улсын Ерөнхийлөгч,
Улсын Их Хуралтай хамтран зохион байгуулна.
Нэг. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах
чиглэлээр
авах арга хэмжээнүүд:
-Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах,
бэхжүүлэх зорилгоор
Шүүхийн багц хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн
төслийг боловсруулж, бүх
шатны шүүхийн шүүгчдээр хэлэлцүүлэн, саналыг тусган Монгол
Улсын Ерөнхийлөгчөөр
дамжуулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлуулах ажлыг
зохион байгуулна.
-Хэрэг, маргааныг шударгаар хянан шийдвэрлэх, хүний
зөрчигдсөн эрхийг сэргээн
тогтоох шүүхийн үйл ажиллагаа нь төрөөс иргэддээ үзүүлж буй
хамгийн чухал үйлчилгээний
нэг мөн тул түүнийг боловсронгуй болгох, сайжруулахад төрийн
хууль тогтоох, гүйцэтгэх эрх
мэдэл болон Хууль зүй, дотоод хэргийн яам, нутгийн өөрөө
удирдах болон захиргааны
байгууллагуудтай нягт хамтран ажиллана.
-Шүүхийн эдийн засгийн баталгаа, дэд бүтцийг сайжруулах,
шүүгч нарын ажиллах
орчныг сайжруулах асуудлыг Монгол Улсын Засгийн газартай
хамтран шийдвэрлэх талаар
санаачилгатай ажиллана.
-Шүүхийн ажиллах орчныг сайжруулах зорилтын хүрээнд
автомашины парк шинэчлэлт
хийнэ.
-Шүүхээс олон нийттэй харилцах ажлыг өнөө цагийн орчин
нөхцөлд нийцүүлэн шинэ
шатанд гаргах замаар шүүхийн бие даасан, хараат бус байдлыг
хангахад олон нийтийн
дэмжлэг авах ажлыг зохион байгуулна.
-Шүүгчдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор орон
сууцжуулах хөтөлбөр
боловсруулж хэрэгжүүлнэ.
-Шүүгчдийг сургах, дахин сургах, мэргэшүүлэх хөтөлбөр
боловсруулж хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагын тусламж,
дэмжлэг авч, хамтран
ажиллана.
Хоёр. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даасан байдлыг хангах,
үйл
ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр авах арга
хэмжээнүүд:
-Шүүхийн ерөнхий зөвлөл чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн
бусад институцитэй олон
талт харилцаанд хамтран оролцдог онцлогийг харгалзан
харилцахдаа шүүхийн бие даасан
байдалд хор хохирол учруулахгүй байх бөгөөд харилцаагаа
өндөр түвшинд хадгалж,
хэрэгжүүлэхийн чухлыг ойлгож, нягт хамтран ажиллана.
а/Төрийн тэргүүн;
б/Хууль тогтоох байгууллага;
в/Засгийн газар, түүний төв, орон нутгийн байгууллага;
г/Шүүх (бүх шатны шүүх болон Үндсэн хуулийн цэц), түүнийг
хэрэгжүүлэхэд оролцогч
байгууллага (Улсын ерөнхий прокурор, өмгөөлөл г.м);
д/Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага;
е/Иргэний нийгэм;
ё/Олон улсын байгууллага.
-Шүүхийн ерөнхий зөвлөл нь өөрийн үйл ажиллагааны зохион
байгуулалт, ажлын
аппаратаар дамжуулан шүүхийг “удирдах” оролдлого хийх нь
зохисгүй бөгөөд шүүхийн
оролцоогүйгээр шинэтгэл, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх
боломжгүй юм. Иймд шүүх эрх
мэдлийн дээд байгууллага болох Улсын дээд шүүхтэй “ажил
хэрэгч”-ээр нягт хамтран
ажиллана.
-Шүүх болон түүний захиргааны удирдлагын хосолмол байдлыг
зөв төлөвшүүлэх
шаардлагын хүрээнд бүх шатны шүүхийн тамгын газрын даргыг
сонгож, томилох, ажлын
гүйцэтгэл, үр дүнг үнэлэхэд тухайн шатны шүүхийн ерөнхий
шүүгч, эсхүл шүүгчдийн
зөвлөгөөний саналыг голлон анхаардаг эрх зүйн орчныг
бүрдүүлэх санаачилга гаргаж
ажиллана.
-Шат, шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн болон Шүүгчдийн
зөвлөгөөний үйл
ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, боловсронгуй болгох
асуудлыг судалж, олон улсын
сайн туршлагад нийцүүлэн шийдвэрлэнэ.
-Өнөөгийн нөхцөл байдлаас үзэхэд, “Монголын шүүгчдийн
холбоо” ТББ-аас 2015, 2019
онуудад Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн хоёр удаагийн
албан шаардлага (эх сурвалж:
Judge.mn)-уудад дурдсан зүйлс нь ноцтой асуудал мөн тул
дурдсан асуудлуудыг дахин
гаргуулахгүй байх, алдаа, дутагдлыг засах ажлыг зохион
байгуулна.
-Төр, эрх зүйн шинжлэх ухаан, төрийн прагматик үзэл
хандлагаар бол төрийн
институцийн удирдлагад “тогтвортой байдал”-ыг хангаж
ажиллахыг чухалчилдаг. Иймээс,
Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны хуримтлуулсан
туршлага, үнэт зүйлс, алдаа,
оноон дээр тулгуурлан уг байгууллагын чиг үүргийг
хэрэгжүүлэх нь зүйтэй мэт санагдана.
Үүнээс үзвэл, 1993 он (УДШ), 1996 он (ХЗЯ), 2002 он (УДШ),
2013 он (бие даасан ШЕЗ)-
уудад ШЕЗ-өөс авч хэрэгжүүлсэн бодлого, түүний алдааг бусдад
нялзаахгүй, оноог өөрт
хамаатуулахгүйгээр бодитой, ажил хэрэгчээр шүүн тунгааж,
авах гээхийн ухаанаар хандах
ёстой. “Түүхийн сайн нь ч миний багш, муу нь ч миний багш”
гэдэг билээ.
Гурав. Бусад
Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвших
“шийдвэр” гаргахын өмнө
тухайн институци нь ямар үзэл баримтлалыг эрхэмлэх, тэнд
ямар асуудал чухал вэ? гэдгийг
ухамсарлахыг хичээнгүйлсэн билээ.
Монгол төрийн гурван баганы нэг шүүх эрх мэдлийг
хэрэгжүүлэгч анхан шатны
шүүхийн шүүгчид Та бүхэн нэр дэвшигч надад итгэл хүлээлгэж,
Шүүхийн ерөнхий зөвлөлийн
гишүүнээр ажиллах боломж олгох аваас нэгдүгээрт, үндэсний
болон олон улсын эрх зүйн
хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн суурь зарчмууд, хоёрдугаарт,
шүүх (шүүгчид)-ийн
байгууллагын санал, санаачилга, гуравдугаарт, одоогийн оршин
байгаа бодит байдал болон
бусад хүчин зүйлүүдийг харгалзан үзэж, тавьсан зорилтуудаа
шуурхай биелүүлэхээр идэвхи,
санаачилгатай ажиллах болно.
-------oo0oo-------
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨС
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД
НЭР ДЭВШИГЧ Д.МЯГМАРЖАВЫН ТОВЧ НАМТАР
Овог, нэр:
Маахай овогт Дарамын Мягмаржав
Төрсөн он, ам бүл:
1961 онд Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн. Ам бүл
4. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Эрх зүйч
Төгссөн сургууль:
• 1969-1977 онд Архангай аймгийн Жаргалант сумын 8 жилийн
сургууль,
• 1977-1979 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10
жилийн сургууль,
• 1979-1984 онд Монгол Улсын Их сургуулийг Эрх зүйч
мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал:
• 1984-1985 онд Дархан хотын Ардын хэсгийн шүүхэд Ардын
шүүгч
• 1985-1986 онд Дархан хотын шүүхийн шүүгч, Арбитрч
• 1987-1990 онд Дархан хотын Монгол Ардын хувьсгалт намын
хороо Х.Б.А.Х
зааварлагч
• 1990 оны 4-9 дүгээр сард Дархан хотын шүүхийн Хэсгийн шүүгч
• 1990-1993 онд Дархан хотын шүүхийн Орлогч дарга
• 1993-1994 онд Дархан хотын шүүхийн шүүгч
• 1994-2007 онд Дархан-Уул аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч
• 2007-2013 онд Төв аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч
• 2013 оноос одоог хүртэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж
заалдах шатны
шүүхийн шүүгч
Улсад 35 дахь жилдээ ажиллаж байна.
НЭР ДЭВШИГЧ Д.МЯГМАРЖАВЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Монгол улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 3-т
Шүүгчийн хараат
бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн
ерөнхий зөвлөл
ажиллана. Мөн зүйлийн 4-т Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх,
шүүгчийн шүүн таслах
ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж
олох, эрх ашгийг нь
хамгаалах зэрэг шүүгчийг бие даан ажиллах нөхцөлөөр
хангахтай холбогдсон үүргийг
биелүүлнэ. Мөн зүйлийн 5-д Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион
байгуулалт, үйл
ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэж тус тус заажээ.
Эдгээр хуулийн
заалтуудыг үндэслэн хөтөлбөр гаргав. Үүнд:
1. Шүүгчид нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийг сонгож байгуулахдаа
шүүгчдийнхээ
мэдлэг, чадвар, дадлага, туршлагад бодитой үнэлт-дүгнэлт өгч
эхэлж шүүгчдээсээ
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, тэр шүүгчээ
сонгож байх
зарчмыг тууштай баримталж байх нь шүүгчид өөрсдийнхөө эрх,
ашиг сонирхлыг
байнга хамгаалж байх үүрэгтэй байгууллагаа сонгуулиар
байгуулах эрхээ эдэлж
байгаа онцгой боломж гэдгийг санаж сонголтоо хийж байхыг
ахмад шүүгчийн хувьд
шүүгч нартаа зөвлөж, сонгуулийн үед шүүгчидтэй хамтран
ажиллах зарчим
баримталж байна.
2. Шүүхийн ерөнхий зөвлөлийг Засгийн газар, Улсын Их хурал,
Ерөнхийлөгч,
Дээд шүүхтэй аль болох хамтарч ажиллаж байх бодлого
баримтлах.
3. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг өргөжүүлж, шүүх,
шүүгчдийн
бие даасан, хараат бус байх нийтлэг эрх ашгийн төлөө үйл
ажиллагаа явуулдаг
болохын тулд Шүүхийн захиргааны хуулийг өөрчлөх талаар
шүүгчдийн санал,
хүсэлтийг өргөн хүрээнд авч, хуулийн төсөлд тусгах санал
боловсруулж, Засгийн
газар, Улсын Их хурал, Ерөнхийлөгч, Дээд шүүхэд хүргүүлэх.
Шүүхийн “багц” хуулийг нэгтгэж 1-2 хууль болгох.
4. Цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог нэмэх.
5. Шүүгчийг улс төрөөс хараат бус байлгах талаар онцгой
анхаарч энэ талаарх
хуулийн заалтыг улам боловсронгуй болгох чиглэлээр өөрийн
санал, бодлоо Шүүхийн
Ерөнхий зөвлөлийн шийдвэрт тусган хууль тогтоогчид хүргүүлж,
тодорхой үр дүнд
хүрэх зорилт тавьж ажиллах.
6. Шүүгч нь бусдаас хараат бус ажиллах эдийн засгийн
баталгааг хангах
талаар Шүүхийн Ерөнхий зөвлөл гол анхаарлаа чиглүүлж, шүүх,
шүүгчийн нийтлэг
эрх ашгийг хамгаалах чиглэлээр дорвитой ажил хийхэд идэвхтэй
оролцох.
7. Шүүхийн төсвийг өмнөх оныхоос бууруулахгүй байх, шүүгчийн
цалинг
цаашид өсгөж байх талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Улсын Их
хурал, Засгийн
газартай хамтран идэвхитэй ажиллахад санаачлагатай хандах.
8. Шүүгчийн цалин нь хангамж биш зөвхөн ажлын хөлс гэдгийг
зөв ойлгож,
тэдэнд зохих хэмжээний хангамж, хөнгөлөлт эдлүүлэх талаар
Шүүхийн Ерөнхий
зөвлөл хуулийн төсөл боловсруулж, хууль санаачлагчид
хүргүүлж, түүнийгээ
батлуулах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтантай
байнгын харилцаа,
холбоо тогтоож ажиллахыг эрмэлзэнэ.
9. Шүүгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах бодлого, чиглэл
тогтоож, бодитой,
үр дүнтэй ажил зохион байгуулах бодлого баримтална.
10. Шүүхийн бүтэц, зохион байгуулалтыг тогтвортой байлгах
чиглэлээр
холбогдох хуулиудыг улам боловсронгуй болгоход анхаарч урт
хугацааны бодлого
боловсруулна.
11. Шүүгчдийн ажлын ачааллыг ойролцоо, тэнцвэртэй байлгах
ямар боломж
байж болох талаар судалгаа хийж, анхан шатны шүүхүүдийн
бүтэц, тогтолцоог улам
оновчтой болгох талаар санал боловсруулж шийдвэрлүүлнэ.
12. Анхан шатны шүүхийн зохион байгуулалт, бүтцийг оновчтой
болгох замаар
шүүгчийн ажлын ачааллыг ойртуулж, жигдрүүлснээр шүүгчийн
цалин, хангамж
адилхан байх нөхцөл боломжийг бүрдүүлэх талаар судалгаа
явуулж, Шүүхийн
Ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхүүдтэй хамтран ажиллана.
13. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон
дүүргийн
шүүхийн шүүгч, ажилтнуудын орон тоог шийдвэрлэсэн хэргийн
тоог харгалзан нэмж
байх бодлого баримтална.
14. Эдгээр шүүхийн ажлын байрыг шинэчлэхэд онцгой анхаарна.
15. Бусад хуульчдаас шүүгч ямагт ахиу цалинтай байх ёстой
гэсэн зарчмыг
баримталж ажиллах.
16. Шүүгчдийн ур чадварын болон онцгой нөхцөлийн мөн төрийн
алба хаасан
хугацааны нэмэгдлийг сэргээж, уг нэмэгдлийн хэмжээг
тогтоохдоо шийдвэрлэсэн
хэргийн тоо чанарыг гол үндэслэл болгох.
17. Шүүхийг санхүү, эдийн засгийн талаар бэхжүүлж, шүүгчийн
томилгоонд
шударга бус хуйвалдаанаар хандаж байсан хууль бус ажиллагааг
зогсооно.
18. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан
тушаалтанд
хариуцлага хүлээлгэх тухай хууль батлах шаардлагатай гэж
хууль тогтоогчид үзэж
байгаатай холбогдуулж бүх шүүгчдийг төрийн өндөр албан
тушаалтны ангилалд
оруулах талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс санал боловсруулж
Улсын Их хурал,
Ерөнхийлөгчид санал хүргүүлэх, санаачлага гаргана. Ингэх нь
хөрөнгө, мөнгө
зарцуулахгүйгээр шүүх, шүүгчдийн нэр хүндийг өсгөх, тэднийг
илүү хариуцлагатай
болгох боломж гэж үзнэ. Ийм ангилалд оруулах талаар 2016 онд
Улсын Их хурлаас
боловсруулсан төсөл байгааг, Шүүхийн Ерөнхий зөвлөл,
Шүүгчдийн холбоогоор
дэмжүүлж бодит ажил болгох талаар ихээхэн идэвхитэй хандах.
Ингэх нь нэр хүндэд
дурлаж байгаа хэрэг огт бус Ерөнхийлөгчөөс томилогдсон албан
тушаалтан ийм
ангилалд багтах нь зайлшгүй бөгөөд өндөр хариуцлага хүлээх
ёстой гэсэн утгаараа ч
тийм байхаас гарцаагүй гэж үзнэ. Энэ байдлыг ч Улсын Их
хурал харгалзан үзэж тийм
төсөл боловсруулж байсан байх.
19. Шүүгчийг хуулийн үндэслэлгүйгээр албан тушаалаас нь
чөлөөлөх,
огцруулах, томилохгүй байх тохиолдол бүрт маш нухацтай,
хүлээцтэй хандаж,
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт заалтыг
зөв хэрэгжүүлэхэд
онцгой анхаарна.
20. Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг
шүүгчид
өрсөлдөх хуулийн үйлчлэлийг сэргээж, шүүгч сонгон
шалгаруулах журамд тодорхой
заалт оруулж өгнө. Шүүхийн Захиргааны ажилтан нь шүүхийн
ирээдүйн “Хүний нөөц”
гэдгийг байнга санаж ажиллана.
21. Шүүхийн ажилтнуудын цалинг нэмэхийг ямагт дэмжинэ.
Шаардлагатай
шүүхэд тэдний орон тоог нэмэгдүүлэх хэрэгтэй.
22. Шүүгчдийн холбооноос өмнө нь шүүгчдэд үзүүлж байсан
туслалцаа,
дэмжлэг, урамшуулал, хөнгөлөлтийг цаашид хэвийн байдлаар
үргэлжлүүлэхэд
санхүүгийн туслалцаа үзүүлж хамтран ажиллана.
23. Шүүгч нь, Хуульчдын холбооны гишүүн байгаа нь хэр
зохимжтой эсэхийг
судалж, уг холбооны гишүүнчлэлээс гарах шаардлага байгаа
эсэх талаар шүүгчдээс
санал авч, шийдвэр гаргуулах талаар анхаарч ажиллана.
24. Хуульчдын холбооны Шүүгчдийн хороотой хамтран ажиллана.
Шүүгч нь
олон гишүүнчлэлтэй байхаас аль болох татгалзах бодлого
баримталана.
25. Хуульчдын холбоо, Шүүгчдийн холбоо, Шүүгчдийн хороотой
хамтран
ажиллах талаар төлөвлөгөөтэй ажиллаж түүнийхээ биелэлт, үр
дүнг жил бүр тооцож,
цаашдын бодлого, зорилтоо тодорхойлж байна.
Шүүгч Д.Мягмаржав.
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨС
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД
НЭР ДЭВШИГЧ Б.ХАЖИДМААГИЙН ТОВЧ НАМТАР
Овог, нэр:
Боржигон овогт Бат-Өлзийгийн Хажидмаа
Төрсөн он, ам бүл:
1960 онд Архангай аймагт төрсөн. Ам бүл 5. Нөхөр,
хүүхдүүдийн
хамт амьдардаг.
Мэргэжил, эрдмийн зэрэг цол:
Эрх зүйч, Хууль зүйн ухааны магистр.
Төгссөн сургууль:
• 1968-1976 онд Архангай аймгийн 10 жилийн сургууль,
• 1976-1980 онд УАА Техниккум,
• 1992-1994 онд Улс төр, эдийн засгийн ухааны дээд сургууль,
• 1994-1996 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч
мэргэжлээр
дүүргэсэн.
• 2011-2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн
ухааны магистрын
зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
• 1980-1982 онд Шарын голын Соёлын ордонд Соёл олон түмний
эрхлэгч,
• 1982-1991 онд Шарын голын шүүхэд тогтоол гүйцэтгэгч,
нарийн бичгийн дарга,
• 1991-1994 онд Дархан хотын шүүхэд шүүх хуралдааны нарийн
бичгийн дарга,
• 1996 -1997 онд Дархан хотын шүүхэд Тамгын хэлтсийн дарга,
• 1997-2000 онд “Улаанбаатар эрдэм” Хууль зүйн дээд
сургуульд багш,
тэнхимийн эрхлэгч,
• 2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд Хүний нөөц хариуцсан
ахлах
мэргэжилтэн,
• 2004-2008 онд Төв аймгийн захиргааны хэргийн шүүхэд шүүгч,
• 2008-2013 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгч,
• 2013-2015 онд Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар
шүүхэд шүүгч,
Ерөнхий шүүгч,
• 2015.06.30-ны өдрөөс эхлэн Төв аймаг дахь Захиргааны
хэргийн анхан шатны
шүүхэд Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
Улсад 37 дахь жилдээ ажиллаж байна.