"Жаст" группийн захирал асан Ш.Батхүүд холбогдох шүүх хурал Улсын дээд шүүхэд өнөөдөр 15.00 цаг өнгөрч байхад эхэлсэн ч тэрбээр гомдлоосоо татгалзсан учраас Улсын дээд шүүхээс яллагдагчийн хүсэлтийг ханган, хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх тогтоол гаргалаа.
Хан-Уул дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн
240 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
шүүхийн 2019 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 519 дүгээр магадлалтай, Ш.Батхүү,
Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох 190 хавтас
хэргийн мөрдөн байцаалтад буцаах таван үндэслэлээс Ш. Батхүү хоёрыг нь хүлээн
зөвшөөрөхгүй хэмээн гомдол гаргасан байна.
Ш.Батхүү нь уг гомдлыг
2019 оны долдугаар сарын 30-ны өдөр гаргасан ч 2019 оны аравдугаар сарын 4-ний
өдөр татгалзсан гэсэн тайлбар бичгийг Улсын дээд шүүхэд хүргүүлжээ. Шүүх
бүрэлдэхүүн яллагдагчийн хуульд заасан үндэслэлээр буюу гомдлоосоо татгалзсан
учраас хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх ёстой гэсэн тогтоолыг
гаргалаа.
Шүүх хуралдаанд Улсын
дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Ч.Хосбаяр, Б.Батцэрэн нар оролцсон бол
яллагдагчаар Б.Мөнхжаргал болон түүний өмгөөлөгч, Ч.Ганзоригийн өмгөөлөгч,
Төрийн банкийг төлөөлсөн өмгөөлөгч нар
оролцлоо. Харин Ш.Батхүү
нь хүндэтгэх шалтгааны улмаас хуралд оролцсонгүй. Ийнхүү шүүх хуралдаан
өндөрлөж, Ш.Батхүү гомдлоосоо татгалзсан учраас хяналтын шатны шүүхээр түүнд
холбогдох хэргийг шийдвэрлүүлэхээр болов.