Хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зорилгоор дараах авто замыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа. Тодруулбал өнөөдрөөс (2019.10.07) эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 станц руу салдаг дөрвөн замын уулзварын чигээрээ болон зүүн гар тийш эргэдийг болиулж, нэг чигийн хөдөлгөөнд оруулсан байна.
Учир нь хэт их ачааллын
үед өглөөд Яармаг талаас урдаас хойшоо чиглэлтэй,
оройд ажил тарах үед
Гурвалжингийн гүүрээс буюу хойноосоо урагшаа чиглэсэн
хөдөлгөөн илүү түгжирдэг байсныг ийн зохицуулсан гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас
мэдээллээ.