Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярын гэр бүл өнөөдөр /2019.10.08/ тав дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Олимпийн аваргынх охинтой болсон байна. Аваргын гэргий Б.Оюунбилэг 2015 онд дөрөв дэх хүүхдээ төрүүлж, "Алдарт эх"-ийн II одон хүртэж байсан бол бүл нэмснээр хоёр хүү, гурван охинтой болж байгаа билээ.
Аваргын гэр бүлд аз жаргал, эрүүл энхийн дээдийг хүсье.