Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ Гүржийн нийслэл Тбилис хотод энэ сарын 8-13-нд болно. Тэмцээнд манай улсаас ахмадын ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт ОУХМ Х.Нямдорж, дэлхийн аварга Г.Баатарсүрэн, мастеруудын ДАШТ-ий хошой мөнгө, дөрвөн хүрэл медальт, ОУХМ Ш.Баянмөнх, гурван хүрэл медальт ОУХМ Д.Ганбат, ДАШТ-ий медальт Б.Бат, Ц.Дуламсүрэн, Н.Баатар, Т.Батнасан, Б.Лхагвадорж тэргүүтэй 30 гаруй тамирчин оролцоно.
Тэд албаны хүмүүсийн
хамт нөөдөр Гүрж улс руу хүлгийн жолоо зална.
41 орны 700 гаруй тамирчин оролцох ДАШТ А (35-40), В (41-45), С (46-50),
D (51-55), Е (56-60) ангиллын 55-62, 70, 78, 88, 100, 100-130 кг-ын жинд болно.
Сонирхуулахад, ахмадын ДАШТ-ээс манай бөхчүүд долоон алт, 10 мөнгө, 23 хүрэл
медаль хүртээд байгаа юм.