Энэ хичээлийн жилд боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас сурагчдад түрээсийн сурах бичиг тараахаар болсон. Түрээсийн сурах бичиг нь нэг хүүхэд сурах бичигт 50 гаруй мянган төгрөг зарцуулдаг байсныг хөнгөвчилж жилдээ 20 орчим мянган төгрөг зарцуулах давуу талыг бий болгож байгаа. Найман сарын 28 гэхэд сургуулиудад түрээсийн сурах бичгийг хэвлэлийн компаниуд тараах ёстой байжээ. Гэвч түрээсийн сурах бичиг товлосон хугацаандаа хэвлэгдэж гараагүй учраас сурагчид өдийг хүртэл сурах бичиггүй хэвээр байна.
I улирлын амралт эхлэх
гэж байхад хэвлэлийн компаниуд эхний номнуудаа дөнгөж нийлүүлж эхэлж байна. Сурагчид сурах бичиггүй учраас нэгнийдээ
очих, утсаараа зурагийг нь дарах зэргээр гэрийн даалгавараа хийж байна. Өнөөдрийн байдлаар нэг ангийн хүүхдүүд
дундаа 10 хүрэхгүй номыг хуваан хэрэглэж байгаа юм. Сурагчид хичээл дээрээ номоо хувааж,
дамжуулаад хэрэглэж болж байгаа ч гэрийнхээ даалгаварыг хийхэд хүндрэлтэй
байгаа гэдгийг хэлж байна.
Түрээсийн сурах бичгээр
нийт сурагчдын 60 хувийг энэ хичээлийн жилд хангана гэдгийг албаны хүн хэлж
байгаа. 60 хувь гэдэг нь 180 гаруй мянган сурах бичиггүй хүндхэн хичээлээ хийж
байгаа гэсэн үг юм.