Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг хагас шигшээд шалгарчээ
10 сарын 16, 2019

Дэлхийн элсний спортын анхдугаар наадам энэ сарын Катар улсын Доха хотноо зургаан өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөнө. Үндэсний олимпийн хороодын холбооны ивээл дор зохиогдож буй энэ удаагийн наадамд дэлхийн 97 улсын 1000 гаруй тамирчид спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж өнөөдөр хагас шигшээгийн тоглолтууд болох гэж байна.

Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байгаа бөгөөд өчигдөр манай эрэгтэй баг Украйны багт 15:17-оор, эмэгтэй баг Нидерландын багт 05:21 оноогоор тус тус хожигджээ. Ингэснээр эмэгтэйчүүдийн баг тэмцээнээ дуусгаж байгаа бол эрэгтэйчүүдийн баг хагас шигшээд үлдэж өнөөдөр Хятадын багтай тоглохоор болжээ.