-СААРАЛ ЖАГСААЛТАД ОРОХОД ЮУ
НӨЛӨӨЛӨВ-
Монгол Улсыг олон улсын
санхүүгийн байгууллагуудаас саарал жагсаалтад оруулах болсон талаар мэдээлэл
гарч эхэлсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Албан ёсны мэдээлэл хараахан ирээгүй
байна" гэх тайлбарыг өгч буй. Харин
зарим
гишүүдэд манай улс саарал жагсаалтад орсон тухай мэдээлэл иржээ. Өмнөх парламентын үед бид уг
жагсаалтад орж байсан. Энэ удаа арилжааны банкууд активаа нотолж чадаагүй нь
олон улсын санхүүгийн байгууллагын “овоо хараа”-нд өртөх шалтгаан болжээ.
Тодруулбал, манай
улс 2013-2014 онд саарал жагсаалтад орж байсан. Уг жагсаалтад орох болсон шалтгаан нь
- Нэгдүгээрт: Санхүүгийн
гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага аливаа улс орнуудыг мөнгө угаах,
терроризмтой тэмцэх чиглэлээр шалгадаг. Манай улсад удаа дараа сануулга, шаардлага
хүргүүлж байсан. Харамсалтай нь, манайх тавьсан шаардлагыг нь биелүүлээгүй
учраас өнөөдөр ийм хэмжээнд хүрэхэд
нөлөөлсөн.
- Хоёрдугаарт: арилжааны
банкуудын активын асуудал. ОУВС-гаас арилжааны банкуудын активыг нэмэгдүүлэх
шаардлага хүргүүлсэн. Энэ дагуу 700-гаад тэрбумаар активыг нэмэгдүүлсэн ч 500
тэрбум төгрөгийн эх үүсвэрээ баталж чадаагүй. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч
700 тэрбум төгрөгийн активын нэмэгдэл дээр гарын үсэг зурсан. Үүнд тэр
байгууллагууд маш их эмзэглэж байгаа аж.
- Гуравдугаарт: Монгол Улсад мөнгө угаах терроризмтой
тэмцэх Үндэсний зөвлөл гэж бий. Үүнийг
Хууль
зүйн сайд Ц.Нямдорж ахалдаг. ХЗДХ-ийн сайд олон улсын байгууллагаас өгсөн
сануулга, удаа дараагийн шаардлагын хариуд бодит ажил огт хийж чадаагүй нь нөлөөлжээ.
-СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСНООР ЯМАР
СӨРӨГ ҮР ДАГАВАР ГАРАХ ВЭ-
-Монгол Улсын аж ахуйн
нэгж байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ бүгд хяналтад орно, хаагдана,
хязгаарлалттай болно. Картаар хийдэг гүйлгээнд ч хязгаар бий болно гэсэн үг.
-Манай
улсын гадаад нэр хүнд муудна, гадаадын хөрөнгө оруулалт эрс багасаж, бараг
зогсоно гэх мэтээр олон улсад Монгол Улсын үнэлэмж сөрөг байдлаар очно. Манайх
шиг хөгжиж байгаа орны хувьд туйлын хариуцлагагүй зүйл.
Мөнгө угаахтай тэмцэх
санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /FAТЕ/-аас гаргасан шаардлагад:
- Эдийн засгийн ил тод
байдлыг дэмжих тухай хуулиар манай эдийн засаг руу орж ирж байгаа мөнгө нь
манай улсын ДНБ-ээс давсан.
- 2007 онд баталсан.Монгол Улс Мөнгө угаах,
терроризмтой тэмцэх хуулийг амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлсэн, ямар арга хэмжээ
авсан нь хангалтгүй байна гэсэн.
- Арилжааны банкны байгууллагуудаас гадна зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хяналтгүй мөнгөн урсгалууд багагүй хэмжээнд байна. Үүнийгээ хянадаг бол гэсэн шаардлагууд байжээ.