Олон улын хөлбөмбөгийн
холбоо /ОУХБХ/-ны ерөнхийлөгч Жианни Инфантино Монгол Улсад хүрэлцэн ирж,
өчигдөр Яармагт баригдсан хөлбөмбөгийн талбайн нээлтэд оролцож, Ерөнхийлөгч
Х.Баттулгатай уулзалт хийгээд өнөөдөр буцаж байгаа юм. Түүний айлчлалтай
холбогдуулж Монголын хөлбөмбөгийн холбооноос өчигдөр орой хүндэтгэлийн хүлээн
авалт зохион байгуулсан байна.
ОУХБХ-ны ерөнхийлөгч тус
арга хэмжээний үеэр Монголын шигшээ багийн тамирчин Н.Цэдэнбалд “дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний анхны гоалыг оруулсан баяр хүргээд, 2022 оны Хөлбөмбөгийн
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтыг үзэх урилга
өгчээ.