Саяхан болж өнгөрсөн
"Улаанбаатар" олон улсын кино наадмаас "Халуун зүрх"
киногоороо "Шилдэг продюсер" шагнал хүртсэн "Аримун"
продакшны уран бүтээлчид болох жүжигчин
Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар киногоо аваад АНУ-г зорьжээ.
Уран бүтээлч
эмэгтэйчүүдийн хамтрал сүүлийн үед манай урлагт амжилт үзүүлэх болсон. Түүний
нэг нь ч уг кино. "Халуун зүрх" бол “Аримун” продакшны анхны
дэлгэцийн уран бүтээл бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийсэн. Кино San
Francisco-д өнөөдөр /2019.10.22/ 20:30 цагаас "Presidio" кино театрт
гарах аж.