Даваа гарагт Сирийн зүүн хойд хэсгээс АНУ-ын цэргийн цуваа Ирак улсын нутаг руу хөдөлсөн байна. Курд хүмүүс цэргийн цуваа руу элдэв зүйлс нүүлгэж, харааж зүхэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ. Тухайлбал бүс нутгийн төв Камишли хотыг АНУ-ын цэргийн цуваа дайрах үед энэ байдал эрчимжсэн байна.
Камишли хот нь сүүлийн
дөрвөн жил орчим хугацаанд АНУ-ын зэвсэгт хүчин болон Курдын зэвсэгт бүлгийн
хамтын ажиллагааны төв болж байв. Эндээс холбоотнууд Исламын улс террорист
байгууллагын эсрэг дайныг удирдаж байжээ. АНУ-ын
цэргийн 100 орчим хуягт машин бүхий цуваа өчигдөр энэ хотын дундуур дүрвэгчдийн
цуваатай зэрэгцэн Иракийн хилийг зорьсон байна.
Туркийн цэргийн
довтолгооноос зугтсан олон мянган иргэн энэ замаар мөн Ирак руу дүрвэж байгаа
юм. Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп
цөөн тооны цэргээ Сирид үлдээж байгааг зарласан байна. Гэхдээ үлдэж байгаа
цэрэг нь Курдуудыг хамгаалахын тулд биш, харин энэ бүс нутаг дахь газрын тосны
ордуудыг террористуудаас хамгаалах зорилготой гэж тайлбарласан юм. “Манай жижиг бүрэлдэхүүн энд зөвхөн газрын
тосны ордыг хамгаалахаар үлдэж байна. Ойрх Дорнодод Курдуудыг хамгаална гэсэн
гэрээ тохиролцоо бидэнд огт байхгүй. Бид хэзээ ч тэгж амлаагүй” гэж Трамп
сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.