Прокурор С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргахыг эсэргүүцлээ
5 сарын 10, 2018

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор тэдний өмгөөлөгчид яг одоо цагдан хорих 461-р ангид очиж үйлчлүүлэгчдээ гаргаж авахаар хүлээж байна.

Гэтэл прокурорын байгууллагаас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллуулахгүй гэж Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Тиймээс уг гомдлыг хэлэлцэх шүүх хурлыг одоо хийхээр товлоод байна. Тэднийг батлан даалтад гаргах шүүгчийн захирамжид хэрвээ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрхтэй гэж дурдсан учраас прокуророос хуулийн хүрээнд ийн гомдол гаргаж буй юм байна.

А.ДЭЛГЭР