Жүжигчин Л.Нурбуланыг алдарт алиалагч Латиф агсны хүү гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Сайн аавынхаа нэрийг өндөрт өргөнө хэмээн урлагийн замд хөл тавьсан жүжигчин, алиалагч Л.Нурбулан хүнд өвчний улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.Тэрбээр уушигны буглаа гэсэн оноштой хагалгаанд орж амжилттай болсон ч хагалгааны дараа өвчин нь хүндэрч, БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай болжээ.
Эмчилгээний зардалд 40
сая төгрөг хэрэгтэй болж, хамаатан садан, найз нөхдийн хандиваар 20 гаруй сая
төгрөг цугласан байдаг. Тэгвэл түүний эмчилгээний зардалд 500 гаруй хүн оролцож
хандив өргөжээ. Түүний энэхүү хандивын ажлын Баян-Өлгий аймгийн залуус зохион
байгуулжээ.