25 тонн түүхий нүүрс худалдан борлуулахаар нууж байсныг илрүүллээ
10 сарын 23, 2019

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс түүхий нүүрс худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажил зохион байгууллаа. Уг шалгалтаар их хэмжээний түүхий нүүрс худалдан борлуулахаар нууж байсныг илрүүлсэн байна.

Тодруулбал, 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн “Э”-ийн хашаанд 20-25 тонн түүхий нүүрсийг худалдан борлуулах зорилгоор нуун далдалж байсныг илрүүлж Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүллээ.