Б.Амархүүгийн гэм бурууг шүүнэ
10 сарын 29, 2019

Хар тамхитай тэмцэх газраас дуучин Б.Амархүүг өнгөрөгч есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө саатуулж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах эм худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11.30 цагт урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Амархүүг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 14.00 цагт хийхээр товлосон.

Өнөөдөр шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.