"ArtiCour" галерейн зургийн дугуйлангийн сурагч Б. Хулан өөрийн анхны бие даасан "Хулангийн ертөнцөөр" үзэсгэлэнгээ аравдугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд "ArtiCour" галерейд толилууллаа. Б.Хулан зургийн дугуйланд суралцаад багагүй хугацааг өнгөрүүлсэн. Анх 4 настайдаа зураг зурж эхэлсэн тэрбээр 6 настайдаа энэхүү уран зургийн дугуйланд бүртгүүлж, өдгөө 7 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байгаа билээ. Энэ хугацаандаа өөрийн авьяас чадвар дээр бие даасан, бүтээлч, идэвхтэй, эхэлснээ заавал дуусгадаг зэрэг эерэг зан төлөвөө хөгжүүлсэн нь зурсан бүтээлүүдээс нь тодорхой харагддаг билээ.
Тэрээр энэхүү
үзэсгэлэндээ сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол зургийн арга техникээр дагнан
зурсан зургуудаа түлхүү толилуулсан байна. Тэрээр өөрийн арвин их хөдөлмөр,
судалгаа, сэтгэл зүрхээ зориулан бүтээсэн "Байгаль ээж" цуврал 3
бүтээлээ дуудлага худалдаагаар борлуулж, олсон орлогоо сайн үйлсийн байгууллагад
хандивлахаар болжээ. Авьяаслаг уран бүтээлч Б.Хуландаа цаашдын уран бүтээлд нь
өндрөөс өндөр амжилт хүсье.