БНХАУ-ын найман иргэнийг Шангри-ла зочид буудлаас баривчилжээ
10 сарын 30, 2019

Өнгөрөгч шөнө "Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" зэрэг зочид буудалд  байрлаж, цахим гэмт хэрэг үйлдэж байсан байж болзошгүй БНХАУ-ын 700 гаруй иргэдийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютер, 10 мянган гар утасны дугаарыг хураасан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр Тус цахим гэмт хэргийг удирдаж байсан байж болзошгүй БНХАУ-ын найман иргэнийг Шангри-Ла зочид буудлаас ТЕГ-ын албан хаагчид болоод Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид баривчилсан байна. Өчигдөр Хятад иргэдийг саатуулах үеэр тэдний байрлаж байсан газраас маш их хэмжээний америк доллар гарч ирснийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Одоогоор тэднээс хурааж авсан техник хэрэгсэлд үзлэг шалгалт хийгдээгүй байгаа гэх ба ажиллагааны баримтжуулалт хийгдэж байгаа ажээ.