Монгол Улсын иргэн М.Мөнхбат АНУ-ын Иллинойс мужийн Маунт Проспект хотод согтуугаар жолоо барьж яваад зам ангийн хоёр ажилтныг мөргөж, ослын улмаас 67 настай Р.Орозко хэмээх АНУ-ын иргэний амь насыг хохироожээ. Харин нэг хохирогчийн бие байдал харьцангуй тогтвортой байгаа ажээ.
Манай улсын иргэн
М.Мөнхбатыг Роллинг Мийдоус хотын шүүх энэ оны арваннэгдүгээр сарын 21-нд
шүүхээр болсон байна. Тэрбээр 75 мянган ам.доллар төлж, батлан даалтад гараад
байгаа ажээ.