Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн оноолт буюу банзүкэ гарчээ. Энэ сард макүүчи зиндааны зүүн жигүүрийг их аварга Какүрюү М.Ананд, баруун жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал нар тэргүүлэн барилдана. Озэки цолтнуудыг зүүн жигүүрийн озэки Гоэйдо тэргүүлж, озэки Такаяши, Такакэйшо нар түүний араас эрэмбэлэгджээ. Митакэүми зүүн жигүүрийн сэкивакэ, Гүржийн бөх Точиношин баруун жигүүрийн сэкивакэ цолтойгоор барилдах бол комүсүби цолтнуудыг Абэ, Эндо нар тэргүүлэх юм байна. Маэгашира цолтнуудыг Даэйшо, Окиноүми нар тэргүүлж барилдахаар эрэмбэлэгджээ.
Монгол сүмочдоос Тамаваши
Б.Мөнх-Оргил маэгаширагийн зүүн жигүүрийн дөрөвт, Ичиножёо А.Ичинноров зүүн
жигүүрийн 12-т, Дайшохо Ч.Шижирбаяр маэгаширагийн баруун жигүүрийн 15-д тус тус
эрэмбэлэгдсэн байна. Түүнчлэн жюүрёо зиндааг энэ сард монгол сүмоч Азүмарү
С.Тодбилэг тэргүүлэн барилдахаар болжээ. Жюүрёо зиндаанд Чиёшома Г.Мөнхсайхан,
Кирибаяма Б.Лхагвасүрэн, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар, Миторюү Б.Төрболд нар
барилдаж байгаа бөгөөд мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн
ах Д.Сугаррагчаагийн хүү Хоошорюү С.Бямбасүрэн анх удаа жюүрёо зиндаанд дэвшин
барилдахаар болжээ.