Германы Мюхен хотод буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 22-нд эхэлнэ. Энэ тэмцээнд Монголын буудлага спортын үндэсний шигшээ багийн зургаан тамирчин дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор оролцох гэж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн гар бууны төрөлд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа цэц сорино. О.Гүндэгмаа гавьяатын төрөлд Азийн аварга Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар оролцоно. Харин урт бууны төрөлд “Рио-2016” олимпийн наадам эх орноо төлөөлсөн Г.Нандинцэцэг, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа явна.
Эрэгтэйчүүдээс Н.Баяраа урт бууны төрөлд, Э.Даваахүү гар бууны төрөлд сум тавих юм байна. Монголын спортын “топ” тавцангаас буух дээрээ тулаад буй буудлагынхан ийнхүү Мюхены Дэлхийн цомд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор боллоо.
С.Ариунаа