Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллаж байна
11 сарын 7, 2019

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт томилолтоор ажиллаж байна. Сүхбаатар аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тус аймагт хэрэгжүүлж байгаа аж үйлдвэрийн төслийн явцыг танилцуулав.


Ерөнхий сайд тус аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байдаг Бичигтийн боомтын ажилтай өнөөдөр танилцахаар төлөвлөсөн байна. Дэлхийн зах зээлд сайн чанарын коксжих нүүрс нэг тонн нь 136 ам.доллар байдаг бол “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсийг нүүрсний аман дээрээ 72 ам.доллароор борлуулж байна. Энэ нь нүүрсээ баяжуулж чаддаггүй, дэд бүтцийн хөгжил муу зэрэгтэй холбоотой юм. Иймээс төр, засгаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдэх арга замыг эрэлхийлж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажилласны дараа Дорнод аймгийг зорьж Матад сумын нутагт “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ажилтай танилцана.