Татварын шинэ хуулийг хэрэгжүүлэх журмын төслийн  хэлэлцүүлэг эхэллээ
11 сарын 14, 2019


Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн харилцааг зохицуулах (гадагшаа чиглэлтэй) 35 журмыг олон нийтээр 2 үе шаттай хэлэлцүүлж байна.

     Эхний ээлжинд танилцуулагдсан 14 журмын төсөлд санал авах хэлэлцүүлэг өнөөдөр Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдийн танхимд эхэллээ. Хэлэлцүүлэгт УТОХГ болон НТГ-тай харилцагч 130 татвар төлөгчдийн төлөөлөл оролцсон бөгөөд татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдуулалт, тайлагнал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татвар хураалт, буцаан олголттой холбоотой журмын төслүүдээр хэлэлцүүлэг өрнөлөө.

    Хэлэлцүүлэг хийх 35 журмуудыг татвар төлөгчдөд судлах боломж олгох үүднээс 2019 оны 10 дугаар сарын 21-нд www.mta.mn сайтын “Журмын хэлэлцүүлэг” цэсэнд байршуулсан бөгөөд та төслүүдтэй танилцаж саналаа бэлтгэн хэлэлцүүлэгт оролцож саналаа илэрхийлэхээс гадна дараахь хэлбэрээр саналаа ирүүлээрэй.

email хаяг: juram@mta.gov.mn

Facebook хаяг: @MongolianTaxationPage 

Twitter хаяг: Монголын Татварын Алба 

Утсаар: 1800-1288 

Мөн та доорх QR кодыг гар утсаараа уншуулаад "Журмын төслүүд"-тэй танилцах боломжтой.