Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ.
Энэхүү өдөр болон Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жил, Монгол бахархлын өдөрт зориулсан шигшмэл 128 бөхийн барилдааныг өнөөдөр 14:00 цагаас “Буянт-Ухаа” спорт цогцолборт явуулахаар болсон юм.
Хоёр арга хэмжээг нэгтгэсэн учраас уг барилдааны бай шагнал нь ч мөн хоёр дахин өндөр байх ажээ.