Төв аймгийн Зуунмод сумын VI-р багийн малчин “Л”-ийн нэг үхэр 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогджээ. Иймээс сорьц авч Аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд мал, амьтны галзуу өвчин болох нь тогтоогдсон байна.
Авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ:
-Тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон.
-Галзуугийн эсрэг вакцины эхний тунд дөрвөн хүн хамрагдсан.
-Голомтод 29 өрхийн 129 (хонь, ямаа, үхэр) малыг вакцинжуулсан.
-Төв аймгийн ЗӨСТ галзуу өвчнөөс сэргийлэх сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч ажилласан байна.