Н.Номтойбаяр гишүүн өчигдөр хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийсэн. Тэрээр өчигдөр орой цахимаар “Худал мэдүүлсэн гэж гүтгээд 2 жил хүртэл төрийн алба хаах эрх хасч, 5.4 саяар торгох эсхүл 720 цаг нийтийн ажил хийх, 1 жил зорчих эрх хасах ялтай ангиар татсан. Дөнгөж цагийн өмнө шүүх хурал зарлаж. Яасан ч хурдан юм. Пицца хүргэлтээс ч хурдан. Очно доо. Хэвлэлд нээлттэй” хэмээн жиргэсэн байсан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 11.00 цагаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын танхимд болохоор товлогдсон байна. Шүүх хурлаас түүнд хилийн хорио тогтоох бололтой.
Холбоотой мэдээ

USD


