О.Баасанхүү
гишүүн Орхон аймгийн иргэдийг төлөөлж төрд суугаа түшээ. Тэрбээр Эрдэнэтийн тойргоо хамгийн их эргэдэг
гишүүнээр тодорсон.
Энэ удаад өөрийн тойрогтоо
улсын төсвийн хоёр тэрбум төгрөгөөр усан бассейнтай цэцэрлэг бариулж байгаа юм
байна. Энэхүү цэцэрлэг нь улсдаа анхдагч усан бассейнтай цэцэрлэг болж буй
гэдгээрээ онцлогтой гэдгийг тодотгожээ.
Тэр энэ тухайгаа өөрийн
твиттер хуудаснаа жиргэхдээ “Өөрийн тойрогт улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ бассейнтай цэцэрлэг бариулж байгаа билээ.
Энэхүү цэцэрлэг нь Монгол Улсад цорын ганц улсын бассейнтай хүүхдийн цэцэрлэг
болж үйл ажиллагаа явуулах юм. Хүүхдүүд маань нээлтээ тэсэн ядаж хүлээж байна”
гэж бичсэн байна.