Нийслэлд УИХ-ын мандатын тоог цөөлж, Орон нутагт мандатын тоог нэмжээ
1 сарын 8, 2020

Улс төрийн хүрээнд УИХ-ын сонгуулийн мандатыг аймгуудад хуваарилах асуудал яригдаж байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 12.1-д “Улсын Их Хурал нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс зургаагаас доошгүй сарын өмнө байгуулж тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно” хэмээн заасан байдаг.

2020 оны УИХ-ын сонгуулиар нэг тойрогт ноогдох мандатын хуваарилалтыг МАН-аас төлөвлөжээ. Энэ оны УИХ-ын мандатын тоог 2016 оны мандатын тоотой харьцуулвал Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар зэрэг аймгууд тус тус 2, Өвөрхангай Хөвсгөл тус тус 4 болж нэмэгдэж Улаанбаатар хот, Ховд аймгийн мандатын тоо цөөрчээ.