УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.
Дараагаар нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Монгол Улсыг олон улсын байгууллага FATF саарал жагсаалтад оруулсан. Саарал жагсаалтаас гарах зөвлөмжийн дагуу холбогдох хуульд өөрчлөлт оруулж байгаа юм.
"Сэжигтэй гүйлгээ зөндөө гарч байгаа гэж ярьж байна. Мөнгө угаахтай яаж тэмцэх вэ? Энэ бол УИХ, Засгийн газар, Сангийн яамны ажил биш" гэдгийг гишүүд онцолж байлаа.
Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив.