Булган аймагт сураггүй алга болсон нэгэн иргэний унаж явсан машин шатсан байдалтай олджээ.
Тодруулбал, Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Сээрийн гарам” гэдэг газарт 65 настай, эрэгтэй малчин Б “Нарийн хайлааст” гэдэг газраас “Лэганс” загварын, автомашинтай гараад “Сээрийн гарам” гэдэг газар автомашин нь шатсан байдалтай олдсон байна.
Малчин Б сураггүй алга болсон тухай дуудлагыг урьд шөнө буюу нэгдүгээр сарын 16-ний 02:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Цагдаагийн газар, ар гэрээс гээд нийт 13 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтай шөнийн 02:16 цагаас эхлэн иргэн Б-г хайж байна.